Толгодын бударгана
Толгодын бударгана - (Латин: Salsola coliina (Pall)), (Орос: Солянка холмовая)
Ургамлын тайлбар
засварлахӨргөст хамхагтай төстэй болохоор хамхаг буюу хамхуул гэж нэрлэх явдал олонтаа тохиолдоно. 10-100 см өндөр ургадаг нэг наст саглагар ургамал юм. Богино үсэнцэр бүхий өргөсгүй зөөлөн, цуварч суусан навчтай. Боловсорсон жимс нь дэвүүр далавч хэлбэртэй арьсархаг сөртөнтэй байна. Толгодын бударгана бороо хур орохтой шууд холбоотой ургаж гарах бөгөөд өнтэй зун түргэн, их газрыг эзлэн ургана. Гантай үед хөгжил нь удааширч намхан ургана. Хатахдаа үндэсний угаар мултран салж салхинд туугдаж гуу жалга, харгана бутанд очиж хуримтлагдан тогтоно.
Тархалт
засварлахЭлс, сул элстэй хээр, элс чулуу бүхий эрэг, сайр, нутаг бууц болон тариалангийн талбайд хогийн хэлбэрээр ч элбэг тохиолдоно. Атаржаад удаагүй байгаа талбайд маш их ургадаг.[1]
Ашигласан материал
засварлах- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 144]
Гадаад холбоос
засварлах Викизүйлд Толгодын бударгана-тай холбоотой мэдээлэл байна. |