Тогтохын Сэр-Од

Тогтохын Сэр-Од нь Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч хүн юм.

Тогтох овогтой Сэр-Од нь 1975 оны 2 сарын 26-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт мэндэлжээ.

Боловсрол мэдлэг

засварлах

Т.Сэр-Од нь 1982-1990 онд Хөвсгөл аймгийн Ханх сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн байна.

1990-1994 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийн хөгжмийн салбар, Хөгжмийн багшийн коллежийг багш мэргэжлээр сурч төгссөн.

1994-1998 онд Соёл Урлагийн Их Сургуулийн хөгжмийн зохиолч, судлаачийн ангийг Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, хөгжим судлаач Т.Жандал нарын удирдлага дор,  1999-2001 онд БНХАУ-ын Шанхай хотын хөгжмийн консерваторийн хөгжмийн зохиолчийн ангийг доктор, профессор Ин Мин Вугийн удирдлагад дээд курсээр тус тус төгссөн. Хөгжмийн багшийн коллежид суралцаж байх хугацаандаа 1992 оноос эхлэн хөгжмийн зохиомжийн чиглэлээр Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн удирдлага дор анх суралцаж байв.

2003-2011 онд СУИС-ийн магистрантурт суралцаж, хөгжим судлаач, доктор Д.Энхцэцэгийн удирдлага дор, “Монгол төрийн хөгжмийн их найралын түүхэн уламжлал, шинэчлэл” сэдвээр урлаг судлалын ухааны магистрын зэрэг хамгаалсан.

2012 онд ИЗОУИС-ийн Хүндэт доктор цол хүртсэн.

Хувийн амьдрал

засварлах

Хөгжмийн багш, судлаач, зохиолч мэргэжилтэй. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

Ажилласан байдал

засварлах
  • 1993-1994 онд Нийслэлийн 99 дүгээр цэцэрлэгт,
  • 1995-1996 онд Нийслэлийн 45 дугаар сургуульд хөгжмийн багш,
  • 1996-1997 онд СХУ-ы коллежийн хөгжмийн тэнхимд хөгжмийн онолын багш, 
  • 1997-1998 онд Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуульд хөгжмийн багш,
  • 1998-1999 онд СУИС-д хөгжмийн онол, судлалын багш,
  • 2001-2005 онд ҮДБЭЧ-т хөгжмийн удирдаач, зохиолч,
  • 2001-2012 онд СУИС-ийн хөгжмийн онолын тэнхмийн багш,

Хөгжмийн урлагийн сургуулийн ЭШАЗЗөвлөлийн дарга, Уран сайхны удирдагч зэрэг ажил эрхэлж байсан.

2013 оноос одоог хүртэл Л.Мөрдоржийн нэрэмжит ХЦДБЧ-ын дэд дарга, Уран сайхны удирдагчаар ажиллаж байна. МХөЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, “DoReSound music” продакшны продюссер.

Уран бүтээл

засварлах

Дуу болон дуулаачид зориулсан 400 орчим, дан хөгжмийн 50 гаруй, тайз дэлгэцийн хөгжмийн 20 орчим бүтээл туурвисан.

Гавьяа Шагнал

засварлах
  • Морин хуур” наадмын 2 удаагийн тэргүүн шагнал,
  • “Алтан намар” хөгжмийн наадмын 5 удаагийн шагнал,
  • Театрын их баяр “Гэгээн муза” наадмын 2 удаагийн тэргүүн шагнал,
  • Монголын кино урлагийн “Академи авардс” наадмаас шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг дууны зохиолч
  • 2005 онд Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг
  • 2007 онд Хөгжмийн Зохиолчдын Холбооны Тэргүүн дээд шагнал,
  • 2010 онд “Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол

Цахим холбоос

засварлах

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ ТОГТОХЫН СЭР-ОД

Тогтохын Сэр-Од