Тобольск
Тобольск (Сибир татар: Себер-тора) — ОХУ-ын Тюмень мужийн хоёр дахь их хүн амтай хот бөгөөд Тобольск тойргийн засаг захиргааны төв. Тюмень мужийн өмнөд хэсэгт Тобол, Иртыш голын бэлчир дээр орших 100 мянга орчим хүн амтай хот.
Түүх
засварлах1587 онд Оросын Сибирийг эзлэн суурших түшиц төв болгож байгуулагдсан байна. 1590 онд анх Сибирийн өргөн уудам нутагт хотын статустай болсон. 1708 оноос хойш Уралын нуруунаас Номхон далай хүртэл үргэлжилсэн Сибирь мужийн (орос. Губерния) төв болж байсан.
1796-1920 онд Тобольск мужийн засаг захиргааны төв, дараа нь 1923-1932 онд Урал бүс нутгийн Тобольск тойргийн Тобольск дүүргийн төв, 1935-1944 онд Омск бүс нутгийн Тобольск тойргийн захиргааны төв тус тус болж байсан юм.
19-р зуунд худалдааны замын шугам, дараа нь төмөр зам хотыг тойрч баригдсанаас болж Тобольскийн эдийн засгийн ач холбогдол буурч, бүс нутгийн төвийг Тюмень руу шилжүүлсэн байна.