Титэм судасны бөглөрөл

Хүний зүрх нь өдөрт 100,000 удаа цохилж байдаг. Хэрвээ зүрхний дундаж давтамжийг авч үзвэл хүний зүрх минутад 72 удаа цохилдог. Тиймээс зүрх нь маш их ачаалалтай ажилладаг булчинлаг эрхтэн юм. Зүрхний булчингийн агшиж сулрах үйл ажиллагаанд биеийн бусад булчинтай яг адил хүчилтөрөгчийн хангамж маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Магадгүй та зүрх бол цусыг бүх биеэр эргэлдүүлж байдаг эрхтэн учраас хүчилтөрөгчөөр бүрэн хангагддаг гэж бодох байх. Гэхдээ үгүй юм. Зүрхний булчинлаг хана нь маш зузаан. Тэгэхээр зүрхний дотор талд эргэлдэж буй цус булчингийн хананы багахан хэсэгт хүрч, зүрхийг бүрэн хүчилтөрөгчөөр хангаж чаддаггүй.

Гэхдээ үүнд зориулсан шийдэл бий. Энэ нь зүрхний титэм судас юм. Титэм судас нь гол судаснаас эх авч зүрхний гадна талаар байрлах ба зүрхийг шим тэжээл, хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй судас юм. Титэм судасны өвчин нь зүрхний титэм судсаар урсах цусны урсгалын хямралаар илэрнэ. Титэм судасны өвчин нь хэмнэл алдагдал, зүрхний булчингийн үхжил буюу зүрхний шигдээс, зүрхний дутагдал, гэнэт нас барах шалтгаан болдог. Гол шалтгаан нь судасны хатуурал- атеросклероз юм.

титэм судас бөглөрөх гол хүчин зүйлс нь буруу, хооллолт хөлөлгөөн дутагдах юм

Мөн артерийн судсанд холострын, өөх тос наалдан артерийн судас нарийсан зүрхэнд очих цусны урсгал саатан улмаар зүрхэнд очих шим бодис багасаж зүрхэний булчинд хүчил төрөгч дутагдан улмаар Титэм судас бөглөрөх нэг шалтгаан болдог байна