Темирбекийн Жархын
Темирбекийн Жархын (хас. Темірбекұлы Жарқын) нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын уугуул, Үндэсний бөхийн аймгийн начин цолтой бөх. 2007 оноос эхлэн үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн 2010 онд Баян-Өлгий аймгийн Буянт сумын баяр наадамд түрүүлж " Сумын заан " цол хүртсэн. 2012, 2013 онуудад Баян-Өлгий аймгийн Толбо сумын баяр наадамд түрүүлж сумын заан цолоо баталсан. Анхны багш нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат аймгийн хурц арслан Консолын Ханат юм.
Төрсөн өдөр | 1984 оны 2 сарын 23 |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Баян-Өлгий аймгийн Толбо сум |
Алдар цол | |
Бөхийн цол | Аймгийн начин |
Цол ахисан он жил | |
Аймгийн начин | 2017 |
Бөхийн удам
засварлахТ.Жархыны бөхийн удам гэвэл нагац өвөө нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат аймгийн анхны арслан Бэйсэнбийн Айдаубай, нагац ах Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат аймгийн хурц арслан Консолын Ханат юм. Мөн төрсөн ах Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат сумын заан Темирбекийн Алиби, төрсөн дүү Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат сумын заан Темирбекийн Адилбек нар юм.
Барилдааны амжилт
засварлахУлсын наадмын дэвжээнд
засварлах- Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат аймгийн заан Д.Бат-Эрдэнэд өвдөг шороодсон.
Аймгийн наадмын дэвжээнд
засварлахОн | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2017 | Баян-Өлгий аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. | 256 |