Телевизийн сүлжээ
Телевизийн сүлжээ нь олон тооны телевизийг хөтөлбөрөөр хангадаг сүлжээ юм. Энэ нь ихэнх үед том компани байдаг. 1980-аад оны дунд үе хүртэл, дэлхийн ихэнх оронд телевизийн нэвтрүүлэг нь цөөн тооны нэвтрүүлгийн сүлжээгээр хийгддэг байсан. Эхэн үеийн телевизийн сүлжээнүүд (жишээлбэл, RPN, NHK General TV, Canal Once, CBS, ABC, Channel 4, PTV, CBC, BBC болон PBS) нь анхандаа радио сүлжээнээс эхэлж байжээ.
Телевизийн сүлжээ нь олон тооны телевизийн сувгийг нэвтрүүлж болно. Жишээлбэл, BBC телевизийн сүлжээ юм. Энэ нь BBC One, BBC Two, BBC Parliament, BBC News, BBC World News, CBeebies, BBC Four, CBBC зэрэг олон төрлийн сувгаар нэвтрүүлгүүдээ түгээдэг. Суваг тус бүр ихэвчлэн ямар нэгэн ижил төстэй байдлаар нь ангилсан хөтөлбөрүүдтэй.Жишээ нь, CBBC нь хүүхдийн нэвтрүүлэг гаргадаг. Контентыг зохиодог тус тусын компаниуд бол телевизийн студиуд юм. Студи ихэвчлэн сүлжээний нийлүүлэгч салбар нь байдаг. Жишээлбэл, WAVY бол Виржиниа мужийн Хэмптон дахь станц юм. Энэ нь NBC сүлжээний салбар юм. WAVY нь мөн орон нутгийн 10-р сувгийн хөтөлбөрийг бэлтгэн түгээдэг студийн сувгийн нэр юм. Үүнийг WAVY10 гэж нэрлэдэг.
Телевизийн сүлжээнүүд өөрсдийн бүх хөтөлбөрийг найруулан бүтээх болон бүтээхгүй байж болно. Хэрвээ бүтээхгүй тохиолдолд контент үйлдвэрлэлийн комнаниуд (Warner Bros. Television, Universal Television, Sony Pictures Television,TriStar Television гэх мэт) нь контентоо төрөл бүрийн сүлжээгээр түгээх боломжтой бөгөөд зарим байгууллагуудын хөтөлбөр нь хоёр болон түүнээс дээш өрсөлдөгч сүлжээнд түгээгдэх боломжтой. Тийм маягаар зарим сүлжээнүүд өөр улсын телевизийн хөтөлбөрийг оруулж ирдэг бөгөөд эсвэл архивын хөтөлбөрийг нэмэлт болгон ашигладаг.