Тахир тавилгана

Тахир тавилгана - (Латин: Spiraea flexuosa), (Орос: Таволга водосборолистная)

Ургамлын тайлбар засварлах

Хүрэвтэр шар, нарийхан найлзууруудтай, 1 метр гаруй өндөр олон наст сөөгөн ургамал. Уртавтар зууван хэлбэртэй, цайвар ногоон нилээд том, нимгэн навчнуудтай. Навч бүхий найлзуурынхаа үзүүрт бамбай хэлбэрийн цагаан баг цэцэгтэй байдаг.

Тархалт засварлах

Тахир тавилгана голдуу шинэс, хус шинэсэн ба холимог ойн сөөгөнцөр ургамлуудын дунд, мөн уулын арын чулуурхаг хажуу, гуу жалга, хотгор газруудаар сийрэгдүү ширэнгэлж ургана.[1]

Ашигласан материал засварлах

  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 192

Гадаад холбоос засварлах

  Агуулах дахь «Тахир тавилгана» зургийн цомог

Викизүйлд Тахир тавилгана-тай холбоотой мэдээлэл байна.