Татьяана Бакальчук
Татьяна Владимировна Бакальчук (анхны овог нь Ким; 1975 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн солонгос үндэстэн) - Оросын ажил хэрэгч эмэгтэй, Оросын хувцас, гутал, гэр ахуйн барааны интернэт дэлгүүр «Wildberries» компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал. Forbes-ын мэдээлж буйгаар 2021 оны 8 дугаар сарын байдлаар Татьяна Бакальчук 13 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Оросын хамгийн баян эмэгтэй ажээ.
Татьяна Зөвлөлтийн солонгосчуудын гэр бүлд төрсөн. Тэрбээр 1981-1992 онд Москвагийн ойролцоох дунд сургуульд суралцаж төгсөөд Москвагийн Бүс нутгийн нийгэм, хүмүүнлэгийн дээд сургуульд суралцаж, англи хэлний багшийн диплом авсан. Цагийн багшаар ажиллаж байсан Татьяна 2004 онд хүүхдээ төрүүлсний дараа өөрийн бизнесээ эхлүүлэх санаа төржээ. Хувцас, гутал нь тэдний бизнесийн чиглэл болсон. Татьяна Германы "Отто", "Квелле" зэрэг алдартай каталогид багтсан бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэдээ санал болгож ажлаа эхлүүлжээ.
Эхнэр, нөхөр Бакальчук нар ажил үүргээ хувааж хийдэг ажээ. Татьяна нөхөр Владиславын хамт 2005 онд «Вайлдберриз» компаниа байгуулж байжээ. Татьяна дэлгүүрийн бүтээгдэхүүний нэр төрөл, нийгмийн сүлжээ, компани доторх харилцааны хүрээ, ажилчидтай харилцахтай холбоотой бүх зүйлийг шийддэг. Владислав борлуулалт, маркетинг, худалдан авалтын чиглэлээр ажилладаг.
2021 оны 5 дугаар сарын сүүлээр Wildberries компани 53,000 байнгын болон түр ажилчидтай байсан. Инертнэт бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо оны эхнээс зургаан саяар нэмэгдэж, 46 саяд хүрсэн байна.
Тэд таван хүүхэд өсгөдөг байна.