Тасалдал буюу Interrupt (Англи: Interrupt, Trap) нь одоо биелэгдэж байгаа кодыг тасалдуулж, өөр процедурыг шуурхай биелүүлэхийг процессороос хүсэх хүсэлт юм. Хүсэлтийг хүлээж авбал процессор нь ажиллагаагаа зогсоож, төлөвөө хадгалсаны дараа тасалдлыг interrupt handler функц ашиглан боловсруулна. Тасалдлыг боловсруулж дуусмагц программын үйл ажиллагаа дахин хэвийн дараалалдаа орно.

Тасалдыг програм болон техник хангамжаас ирэх тасалдал гэж хоёр ангилдаг. Техник хангамжийн үйл ажиллагаа нь олон тасалдлыг үүсгэх бөгөөд төв процессорын систем рүү системийн түгээгүүрийн замаар сигналыг илгээнэ. Техник хангамжийн тасалдлыг нэг жишээ нь хуучны хулгана, компьютерын гар холбодог PS/2 порт юм - гарны товчлуур дарах бүрд тасалдал үүсч байдаг.

Тасалдал боловсруулахын тулд командын үндсэн цикл дээр тасалдлын цикл нэмэгдэнэ.

Тасалдал боловсруулагдаж байх явцад өөр тасалдал боловсруулахыг хориглох арга байдаг. Тасалдлыг хориглох гэдэг нь төхөөрөмжөөс ирж буй тасалдлын сигналд процессор хариу өгөхгүй гэсэн үг юм. Төхөөрөмж тасалдлын сигналыг явуулсаар байх бөгөөд процессор тасалдлыг зөвшөөрөх үйлдлийг гүйцэтгэсний дараа л тус сигналд хариу өгнө.

Тасалдлаар зохицуулагдах систем

засварлах

Процессороос команд өгөлгүйгээр гадаад төхөөөрмжөөс, дараагийн мэдээлэл хүлээж авахад бэлэн боллоо гэдэг тасалдал хүлээж авдаг бол тасалдлаар зохицуулагдах арга гэнэ. Өөрөөх хэлбэл процессорт төхөөрөмжөөс мэдээлэл хүлээн авахад бэлэн болсон сигналыг өгч байвал үүнийг тасалдлаар зохицуулах арга гэнэ.Ингэж тасалдлаар зохицуулснаар бүх мэдээлэл процессороор дамжсан хэвээрээ л байдаг.

Оролт гаралт

засварлах

Програмчилсан оролт гаралтын үйлдлийн хамгийн том сул тал нь оролт гаралтын төлвийг байнга шалгах явдал юм. Иймээс процессорт оролт/гаралтын үйлдэл хийх шаардлагатай байгаагаа тасалдалаар мэдэгдэх аргыг ашиглах болсон. Ингэснээр завгүй хүлээлт байхгүй болох ч оролт/гаралтын үйлдэлд оролцож буй бүх мэдээлэл процессороор дамжсан хэвээрээ л байсан. Өөрөөр хэлбэл оролт гаралтын үйлдлийг эхлүүлэх ба дуусгах ажлыг тасалдалаар мэдэгдэх болсоноор завгүй хүлээлт байхгүй болсон боловч оролт гаралтын үйлдлийн үеэр дамжиж буй бүх мэдээлэл төв процессороор дамжсан хэвээрээ л байсан. Өмнөх технологит хэрэглэж байсан оролт/гаралтын модулийг өргөтгөн програмчилсан оролт/гаралтын технологийг бус тасалдалаар удирдах боломжтой оролт гаралтын модулийг ашиглах болсон.