Тасаг, бүлэгт байлдааны үүрэг тавих
Тасгийн захирагч нь тасгийн бие бүрэлдэхүүн, галын хэрэгслэлүүдэд амаар үүрэг тавина. Гэвч цагийн байдлаас хамааран, тэрээр байлдааны үүргээ холбооны хэрэгсэл болон бие холбоочноор дамжуулан өгч болно. Тасгийн захирагчийн байлдааны үүрэг нь ихэвчлэн: - Дайсны тухай товч мэдээ; - Салааны байлдааны үүргийн үндэс ; - Өөрийн тасгийн байлдааны үүрэг; - Тасгийн цэргийн алба хаагч, галын хэрэгслэл нэг бүрийн үүрэг; - Бусад шаардлагатай мэдээлэл (удирдлагын дохио, бэлэн болох цаг, галт хэрэглэл, шатахууны зарцуулалтын норм, орлогч томилох гэх мэт )-ийг багтаасан байдаг. Тасгийн захирагчийн байлдааны үүргээс цэргийн алба хаагч, галын хэрэгслэл нэг бүрийн гүйцэтгэх байлдааны үүрэг нь тодорхой болно.