Асоо Тароо
Асоо Тароо (яп. 麻生太郎, Asō Tarō, 1940 оны есдүгээр сарын 20-нд төрсөн) нь Японы улс төрч бөгөөд 92 дахь ерөнхий сайд. Тэрбээр Либерал Ардчилсан Намын Ерөнхийлөгч бөгөөд 1979 оноос хойш Төлөөлөгчдийн Танхимын гишүүний алба хашиж байгаа. Тэрбээр 2005-2007 онд Ерөнхий сайд Абэ Шинзоо болон Коизүми Жүн-Ичироогийн засгийн газарт Гадаад явдлын сайд байсан. 2007 болон 2008 онд ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр удаа сонгогдон ажилласан.
2008 оны есдүгээр сарын 22-нд Асоо Фүкүда Ясүогаас халаагаа авч ЛАН-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хоёр өдрийн дараа буюу 2008 оны есдүгээр сарын 24-нд Японы төлөөлөгчдийн танхимаас Ерөнхий сайдаар сонгогджээ.[1] Сөрөг хүчний хяналтад байдаг Японы Зөвлөхүүдийн танхим (дээд танхим) Японы Ардчилсан Намын тэргүүн Озава Ичирогийн төлөө саналаа өгсөн боловч илүү хүчтэй Төлөөлөгчдийн танхим (доод танхим) Асоогийн төлөө дээд танхимын саналыг давахуйц санал өгснөөр Асоо Ерөнхий сайдаар сонгогджээ.
2009 оны 8 сарын 30-нд болсон парламентын доод танхимын сонгуульд сөрөг хүчин илт давуу ялалт байгуулсан бөгөөд сонгуульд ялагдсан хариуцлагыг хүлээж намын даргын ажлаасаа огцрохоо мэдэгдээд байна. Түүнийг орлох даргыг 9 сарын 23-нд сонгосон юм. 2009 оны 9 сарын 16-ны өглөө засгийн газраа тарааж, ерөнхий сайдын албаа өгсөн.
Цахим холбоос
засварлах- Албан ёсны цахим хуудас (япон хэлээр)
Лавлах материал
засварлах- ↑ Japan's Taro Aso wins PM vote in lower house, Associated Press 2008-09-24.
Өмнөх Фүкүда Ясүо |
Японы ерөнхий сайд 2008.09.24-2009.09.16 |
Дараах Хатояма Юкио |