Талын дурваалиг

Талын дурваалиг - (Англи: Phleum phleoides), (Орос: Тимофеевка степная)

Зарим үед дааган сүүл гэж нэрлэдэг. Нарийхан нягт бортгон баг цэцгээр төгсдөг үржлийн олон тооны шулуун иш бүхий сийрэг дэгнүүлийг үүсгэдэг, 80-100 см өндөр олон наст үет ургамал. Сааралдуу ногоон баг цэцэг нь олон тооны үр гаргана.

Зургаадугаар сарын эцэс долоодугаар сарын эхээр цэцэглэж есдүгээр сард үр нь боловсорно. Цэцэглэснээсээ хойш амархан борогшиж түргэн хагдардаг. Ойт хээрийн бүсэнд уулын нуга хээрийн голлох эдификаторуудын нэгэнд орж хадлангийн талбайд өвсний ихэнхийг (30-40%) бүрдүүлдэг тохиолдол бий.

Талын дурваалиг нуга тал, нугажуу энгэр, ойн захын нуга, сийрэг ойн цоорхой зэрэг газраар ургана. Тэгэхдээ ерөнхийдөө таруу армаг тармаг тохиолдоно. Ихэвчлэн хүрэн, хар хүрэн хөрстэй тал ээвэр дулаан энгэрээр ургах дуртай.[1]

Ашигласан материал

засварлах
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 33]

Гадаад холбоос

засварлах
  Commons: Талын дурваалиг – Викимедиа дуу дүрсний сан