Таллины Их сургууль

Таллины Их сургууль (ТИС) (эстон. Tallinna Ülikool (TLÜ), англ. Tallinn University) -Эстони улсын тэргүүлэх гурван Их сургуулийн нэг бөгөөд нийслэл Таллин хотод оршдог. ТИС нь судалгааны Их сургууль юм.

Таллины Их сургуулийн лого

Түүх засварлах

ТИС нь анх 1919 оны 9-р сарын 15-нд Таллины багшийн сургууль нэртэй байгуулагдаж байсан. Сүүлд 2005 онд Эстонийн парламентын шийдвэрээр Эрдмийн номын сан (1946), Балтийн кино ба хэвлэл мэдээллийн сургууль (1992/97), Эстонийн Хүмүүнлэгийн дээд сургууль(1988), Түүхийн дээд сургууль (1946), Таллины Багшийн их сургууль (1919/1952/1992)-дыг нэгтгэж Таллины Их сургууль байгуулагдсан юм.

ТИС-ын анхны ректор- Мати Хейдметс. 2011 оны 2-р сард тус Их сургуулийн ректороор Тийт Ланд сонгогдсон байна.

Эстони улсын багш, сурган хүмүүжүүлэх ухааны боловсон хүчин бэлтгэдэг гол төв нь юм.

Таллинн их сургууль нь Эстони улсын гурав дахь том дээд боловсролын байгууллага юм. Тус Их сургууль нь 19 институт, 6 коллежээс бүрддэг. ТИС-д 10,500 орчим оюутан суралцдаг бөгөөд жил бүр бараг 15,000 хүн Нээлттэй Их Сургуулийн санал болгож буй сургалтанд хамрагддаг. Тус их сургуульд 580 багш, судлаачид эрдэм шинжилгээний ажил эрхэлж, нийт ажиллагсдын тоо 1100 гаруй хүн байна.

Таллины их сургууль нь одоогоор Европ, АНУ, Япон, Хятад, Орос болон бусад 40 гаруй их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ, мөн Европын Холбооны өнцөг булан бүрээс их дээд сургуулиудтай 400 гаруй Эразмус солилцооны гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн тус их сургууль нь жил бүр Зуны болон Өвлийн сургуулиуд зохион байгуулж түүндээ 50 гаруй орны 300 орчим оролцогчдыг хүлээн авдаг байна.

Кампус буюу оюутны хотхон засварлах

Таллины их сургуулийн оюутны хотхоны гол барилгууд нь латин нэртэй байдаг.

Terra (латин: дэлхий) нь Таллины их сургуулийн кампус дахь гол бөгөөд хамгийн эртний барилга юм. Энэ нь 1938 онд Таллины Англи коллеж сургуульд зориулж баригдсан. Тус барилга нь өвийн хамгаалалтад байдаг бөгөөд архитектор Алар Котли, Эрика Ныва нар зохион бүтээжээ.

Nova (латин: шинэ) нь Балтийн кино, хэвлэл мэдээллийн сургууль байрладаг. Ганцаарчилсан болон бүлгийн ажлын өрөө, лекцийн танхим, кино студи, телевизийн студи, дууны студи, кино театр, компьютерийн анги, засварлах өрөө зэрэгтэй. Барилгыг 2012 онд барьж дуусгасан бөгөөд барилгын зураг төслийг архитектор Карли Луик, Мааржа Каск, Ральф Лоок нар хийсэн.

Mare (латин: далай, тэнгис) нь барилга руу нэвтрэх гэрлийн хэмжээг оновчтой болгох зорилготой юм. Барилга нь 2006 онд ашиглалтад орсон; Архитекторууд нь Маттиас Агабус, Эеро Энджарв, Раул Жарг, Приит Пент, Иллимар Труверк нар байв.

Astra (латин: од) бол их сургуулийн хамгийн шинэ барилга юм. Энэ байранд лаборатори байрладаг. Барилгын зураг төслийг Игнар Фюк гаргасан бөгөөд 2012 онд барьж дуусгасан.

Silva (латин: ой мод) нь 1982 онд баригдсан бөгөөд Зөвлөлтийн архитектурын энгийн жишээ юм. Үүнийг архитектор Эстер Лийберг зохион бүтээжээ.

Vita (латин: амьдрал) нь 2020 онд баригдсан бөгөөд одоогоор Санхүүгийн зах зээл, Байгалийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн сургууль, их сургуулийн спортын багууд байрладаг. Барилгын зураг төслийг Мааржа Каск, Ральф Локене, Кайса Саймон, Пелле-Стен Вийбург нар хийсэн.

Цахим холбоос засварлах

Албан ёсны цахим хаяг: https://www.tlu.ee/en