Тагүчи Нобүтака

Тагүчи Нобүтака (田口信教 Nobutaka Taguchi?, 1951 оны 6 сарын 18-нд төрсөн) нь Эхимэ мужийн Шүүсо-гүн Нюүгава (одоогийн Сайжо) хотын уугуул, Японы усанд сэлэлтийн тамирчин юм. Мэлхий сэлэлтээр мэргэшсэн тэрээр Мюнхений олимпоос алт, хүрэл медаль хүртжээ. Өдгөө Каноя Биеийн Тамирын Их Сургуульд багшлахын хажуугаар тус сургуулийн номын сангийн дарга, сургуулийн орлогч захирлын албан тушаалыг хашдаг. Сайжо хотын хүндэт иргэн.

Тагүчи Нобүтака
Усанд сэлэлт
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Тагүчи Нобүтака
Төрсөн огноо 1951 оны 6 сарын 18 (1951-06-18) (72 настай)
Төрсөн газар Эхимэ, Шүүсо-гүн, Нюүгава
 
Медалиуд
Зуны олимп
Алт Мюнхен 1972 100 м мэлхий сэлэлт
Хүрэл Мюнхен 1972 200 м мэлхий сэлэлт
Дэлхийн АШТ
Хүрэл Белград 1973 100 м мэлхий сэлэлт
Хүрэл Белград 1973 200 м мэлхий сэлэлт
Мөнгө Кали 1975 100 м мэлхий сэлэлт

Намтар засварлах

Тагүчи 12 настайдаа Хирошима мужийн Михара руу шилжиж, Михарагийн 3-р дунд сургуульд суралцах болсон бөгөөд тус сургуулийн усанд сэлэлтийн баг байгуулагдаад дөнгөж 5 дахь жилдээ буюу 1964 онд Японы аварга болсон бөгөөд Тагүчи уралдах болгондоо шахуу дунд сургуулийн сурагчдын улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоодог байв.

Ономичи ахлах сургуульд байхдаа шигшээ багтаа багтан Мехикогийн олимпод оролцжээ. 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд хагас шигшээ уралдаанд 1:07.1 гэсэн амжилтаар дэлхийн дээд амжилтыг давсан ч түүний бий болгосон "Тагүчи тийрэлт" хэмээх хөлийн хөдөлгөөн нь эрвээхэй сэлэлтийн "далайн гахай тийрэлт"-тэй ижил гэж шүүгчид үзэж, дүрэм зөрчсөн хэмээн Тагүчиг хассан байна.

Ахлах сургуулиа төгсөөд Хирошима Худалдааны Их Сургууль (одоогийн Хирошима Шүүдо Их Сургууль)-д ээлсэн орсон Тагүчи "Тагүчи тийрэлт", мөн шүглийн дуутай зэрэгцэн үсрэх "пуужин гараа"-ны техникээ сайжруулан, 3-р курсийн оюутан байхдаа оролцсон Мюнхений олимпоос алт, хүрэл медаль зүүжээ. 100 метрийн зайд хагас шигшээ, шигшээ уралдаанд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

4 жилийн дараа Монреалийн олимпийн хагас шигшээ уралдаанд 2 удаа хуурамч гараа хийсний улмаас хасагдаж, дахин медаль хүртэх боломжоо алджээ. Тус олимпийн дараа зодог тайлж, магистрын зэрэг хүртэн их сургуулиа төгсөөд Фүжита Коогёо компанид ажиллах болов. 1984 оноос Кагошима мужид шинээр байгуулагдсан Кагошима Биеийн Тамирын Их Сургуульд багшлах болжээ. Тэрээр 1987 онд олон улсын усанд сэлэлтийн алдрын танхимын гишүүн болсон байна.