Таван богд моторс
Таван Богд ХХК нь Таван Богд Группийн харъяанд 1995 онд үүсгэн байгуулагдсан Монголын компани юм.
“Таван Богд” ХХК нь 1995 онд Японы “Fujifilm” корпорацийн албан ёсны дистрибьюторын эрхийг авснаар түүхийн хуудсаа эхлүүлж байсан бөгөөд одоогийн байдлаар дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч Японы “Тоёота” Sales Point /2013/ болон Германы “Фольксваген” /2004/ брэндийн автомашинуудыг борлуулж байгаа бөгөөд Монгол орны эрс тэс цаг уур болоод шатахууны онцлогт тохируулан нэмэлт тохиргоотой нь хослуулан, худалдааны дараах баталгаат засвар үйлчилгээний хамтаар дотоодынхоо хэрэглэгчиддээ хүргэдгээрээ давуу талтай юм. Мөн дэлхийд алдартай АНУ-ын “XEROX” Хэвлэх хувилах төхөөрөмж /2004 /, Тайландын “Double A” бичгийн цаас /2006/, Японы “Bridgestone” дугуй /2001/, АНУ-ын “Arecont Vision” /2012/, Тайваны “Acti” IP камер /2012/ зэрэг олон брэндийг Монголд төлөөлөн борлуулах албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Хэвлэлийн салбарт үндэсний тэргүүлэгч үйлдвэр болох “Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэр, “Xerox Digital Printing Center” дижитал хэвлэлийн үйлчилгээг оролцуулан офсет болон дижитал хэвлэлийн бүхий л төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, нэг дороос цогцоор нь авах боломжийг бүрдүүлж чадсан юм. Мөн сурагчийн дэвтэр “Мэдлэгтэй дэвтэр” нь улсдаа тэргүүлэгч үндэсний брэнд бүтээгдэхүүн болсон юм.
Гадны холбоос
засварлах- [http://[1] Албан ёсны вэбсайт]