Таасүрэнгийн Дүйнхэр

Таасүрэнгийн ДҮЙНХЭР /1925-1996/. Говь-Алтай аймгийн Баян-Уул сум. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын “Лениний зам” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-06-07. №111/. 1955 оноос нэгдэлд хоньчин, зөвлөх малчнаар ажиллаж, төл бойжуулах даалгаврыг жил бүр 104-139,5 хувь биелүүлж байсны дотор 1963-1975 онд даалгавраас 1500 гаруй хурга илүү бойжуулж, 4 тн ноос давуулан тушааж, нэгдэлдээ 38 мянган төгрөгийн цэвэр ашиг оруулжээ. Сүхбаатарын одон, медалиудаар шагнагджээ.