ТВ9 нь Монголын нэгэн телевиз юм. 24 цагийн турш нэвтрүүлгээ цацдаг Монголын анхны телевиз.

Мэдээ мэдээлэл үйл явдалыг газар дээрээс нь шууд дамжуулах DBS станцтай. Удаан тогтвортой ажиллах чанартай техник хэрэгсэлтэй. Дуу дүрсний өндөр чанартай цэвэр тоон системээр нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэх боломжтой юм.

Тус телевиз нь 21 аймагт гэрээт сурвалжлагчтай.

УИХ-ын үйл ажиллагааг төрийн ордноос шууд бүрэн эхээр нь дамжуулах зэргээр төр засаг, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг шуурхай хүртээмжтэй хүргэх боломжтой. Мөн Буддын шашны энэрэн нигүүлсэх сургаалийг сүсэгтэн олонд тайлбарлан таниулж сэтгэлийн ариуслыг эрхэмлэн ойлгуулах "Ном хурах цаг" нэвтрүүлэгт шууд холбогдож хуралд даган баясах боломжууд бий.

Бүтэц засварлах

ТУЗ-ийн дарага П.Баттөр
Ерөнхий захирал Тугалхүүгийн Баасансүрэн
Хамгаалалтын алба
Программын алба

Тус алба нь эфирт цацагдах бүх хөтөлбөрийг хариуцан ажилладаг бөгөөд программын даргын удидлагад ажиллана. Уран сайхны зөвлөл найруулагч, редактор, ахлах оператор гэсэн гурван гишүүнтэй. Мөн төлөвлөгч нэг редактор, программын хоёр редактор хоёр найруулагчтай. Программын албанд харьяалагдах бүх найруулагч редакторууд хуваарийн дагуу эфирийн хөтөлбөрийг хянадаг.

Мэдээллийн алба

Мэдээлэл бэлтгэх боловсруулах, сурвалжлах, эргэх холбоо байгуулах, мэдээллийг эфирт өөрөө уншиж хүргэх хэлбэрээр хөтөлбөрөө явуулдаг 10 гаруй редактор, тус тусын зураглаач, ээлжийн гурван хөтлөгчтэй.

Компьютер техникийн алба

Шугаман бус монтаж, графикийн компьютерууд нь сүүлийн үеийн серверийн зориулалттай өндөр хүчин чадалтай, нэг ветакам аппараттай. Бусад техник дээр ажиллах инженерүүд энэ албанд харьяалагдана.

Гэрэл дуу чимэглэлийн алба, Эфир

Богино долгионы радио засварлах

ТВ9 телевизийн дэргэд ФМ 103.6 богино долгионы радиогоор тусгай хөтөлбөр бүхий өөрийн хөгжмийн нэвтрүүлэг, хөгжмийн ертөнцийн мэдээллийн зэрэгцээ ТВ9 телевизээр нэвтрүүлдэг мэдээллийн хөтөлбөрүүд, ТВ Зууч 1913 утсанд ирсэн сонсогчдын дуу хоолойг олонд түгээх, спортын шууд нэвтрүүлэг, шоу үйл ажиллагаа, Монголд болон дэлхий нийтэд болж байгаа үйл явдлын шуурхай мэдээлэл, сургалт танин мэдэхүйн бие даасан хөтөлбөр, хэлэлцүүлгүүдийг радио эфирээр давхар цацаж байна.

Хамтран ажилладаг байгууллагууд засварлах

ТВ9 телевиз нь Азийн телевизүүдийн холбооны гишүүн. Хилийн чанадад Бээжин телевиз, Казах ТВ, Расияа, Оросын НТВ, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр зэрэг телевизүүдтэй хамтран ажилладаг. Одоогийн байдлаар ХЗДХЯам болон Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Хуулийн цаг нэвтрүүлгийг бэлтгэж байна. USAID-тэй хамтран орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Орон нутгийн бизнес” , МҮХАҮТ-тай хамтран “Бизнес ба хөгжил” зэрэг томоохон үр дүнтэй нэвтрүүлгүүдийг хийж олон нийтийн хүртээл болгосоор байна.

Гадны холбоос засварлах