Сүхээгийн Нямгэрэл

100 буудалт даамын тамирчин, спортын мастер

  • Сүхээгийн Нямгэрэл, 1992 оны 5 дугаар сарын 24нд Улаанбаатар хотод төрсөн
  • 1999-2008 онд Дэлгэрэх бүрэн дунд сургууль
  • 2008-2012 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль
Cпортын мастер Сүхээгийн Нямгэрэл
  • Компьютерийн график дизайны мэргэжилтэй
  • 2002 онд даамын спортод хөл тавьсан. Анх даам тоглоход хамгийн ихээр нөлөөлж зааж сургасан хүн нь өвөө нь болох 100 буудалт даамын спортын мастер Н.Эрхэмбаатар

Спортын амжилтууд

  • 2002-2011 онуудад нас насныхаа хот улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль
  • 2008 онд Саха-д болсон Азийн хүүхдийн IV их наадмаас мөнгөн медаль
  • 2012 онд насанд хүрэгчдийн улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн.