Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр
Сүхбаатар аймгийн Жаахан шарга театр- Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн байгууллага.
Түүх
засварлах1942 онд анх Сүхбаатар аймаг “Жавхлант шарга” гэдэг нэртэй байгуулагдаж байсан. Тэр цагт л анх энэ театрын суурь нь тавигдаж, 1958 онд Соёлын ордон, 1988 онд Хөгжимт жүжгийн театр болж, нэг ёсондоо мэргэжлийн байгууллага болж өргөжөн хөгжиж ирсэн байна.
“Торой банди” жүжгийг Ойдовын Жамбалжамц бичиж, Соёлын ордны тайзан дээр 1960-аад оны сүүлээр тавьж байсан.
Орчин үе
засварлах2012 онд тус театр зүүн бүсдээ найман аймагтай өрсөлдөөд II байранд орж байсан. 2014 онд “Гэгээн Муза” наадамд дөрвөн Муза авсан.
2016 онд “Гэгээн Муза” наадамд Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Гэгээн тамлан” эмгэнэлт хөгжимт драмын жүжгээр оролцож, шилдэг зохиолч, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй болон эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй болон эрэгтэй туслах дүр гэсэн долоон төрөлд нэр дэвшсэнээс шилдэг найруулагч, шилдэг зохиолчийн шагналыг хүртсэн байна.
Олон сайхан алдартан төрүүлсний дотор МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Ш.Доржсүрэн, УГЗ Д.Гомбосүрэн
2023 оны 10-р сард Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Эрдэнэдэлгэр томилогдов.