Сүн Үкүн (孙悟空, Sun Wukong, сүнь-ү-кун), Мичин ванхятад уран зохиолын нэгэн алдарт дүр юм.

Сүн Үкүн
Сүн Ү күн
Information
Хүйсэр
Төрсөн
газар
Цэцэг жимст уул
СурвалжБаруун этгээдэд
зорчсон тэмдэглэл
Чадварсэргэлэн,
72 дүр хувилах,
үүл хөлөглөх,
чөтгөрийг таних
Зэвсэгалтан бэрээ
БагшТансаг лам

Сүн улсын үеэс нааших үлгэр домгийн дүр болсон Сүн Үкүн 16-р зуунд Мин улсын үед зохиогдсон «Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл» зохиолын гол дүр бөгөөд түүнээс хойш олон зохиол бүтээлд тусгалаа олжээ. Баруунш зорчсон тэмдэглэлийн эхэнд Сүн Үкүнийг «Чулуунаас өөрөө төрсөн мичин чөтгөр Цэцэг жимст уулнаа ван болон сууж, бомбын сүмд ном үсэг, зэвсгийн эрдэмт суралцсанаар» дүрслэжээ. Мөн зохиолд «Хурмастын хаантай мөчөөрхснөөр Бурхан багшийн таван махбодын уулнаа дарагдаж, 500 жилийн дараа суллагдан Тансаг ламын шавь болон Баруунш ном авчрахаар аялснаар» дүрсэлжээ.

Сүн Үкүн мичин төрхтэй, сониуч, сэргэлэн зантай бөгөөд 13500 жинь (8 тонн орчим) хэмжээг хялбар өргөж, 108000 ли (21000 километр орчим) зайг нэг тонгоролтоор туулах хурд хүчтэй. Амьтан, биет гээд 72 янзаар хувилдаг. Зэвсгийн их эрдэмтэй, үүл хөлөглөн нисэж, усан дээр гүйж, чөтгөр шулмыг таних хараатай, хүнийг хөдөлгөөнгүй царцаах чадвартайгаар дүрслэгдсэн.

Олон нэр

засварлах

Сүн Үкүнийг зохиолд дараах хэд хэдэн янзаар нэрлэж дуудсан:

  • Чулуун мичин (石猴 Shí Hóu) — Цэцэг жимст уулнаа мянган жил боловсорсон чулуунаас өөрөө төржээ.
  • Сайхан мичин ван (美猴王 Měi Hóuwáng) — товчоор Мичин ван. Цэцэг жимст уулнаа дэгжин гоёл чимэгтэй хувцастай, бяцхан олон мичний эзэн ван байв.
  • Сүн Үкүн (孫悟空 Sūn Wùkōng) — түүний анхны багшийн хайрласан нэр. Сүн гэдэг нь дэггүй мичин төрхийг нь илтгэсэн, мөн амьтны төрхийг илтгэсэн утга бүхий овог нэр бол Үкүн нь хоосон чанар, харьшгүй байдлыг илтгэх ажээ.
  • Агтын даамал (弼馬溫 Bìmǎwēn) — анх Тэнгэрийн оронд очоод агтын хашааг хамаарах даамал хэргэм тоссон. Үкүн энэ хэргэмийг өндөр хэргэм гэж бодсон боловч хамгийн доод хэргэм байсныг нь мэдэн уурлаад хаяж явжээ. Хожим түүнийг шоочилж, дорд үзэхэд ийн дууддаг болжээ.
  • Тэнгэртээ сацуу их богд (齊天大聖 Qítiān Dàshèng) — Мичин ванд анх зөвлөх сармагчин нь энэ нэрийг санал болгосон. Анхандаа бусдад танигдаагүй байсан энэ нэрийг хожим Хурмастын хаан албан ёсоор Үкүнд өргөмжилжээ.