Сүнрэвийн Ганбямба

Сүнрэвийн Ганбямба (1975 онд Улаанбаатар хотд төрсөн-) 2022 оны 11-р сарын 3-наас Монгол улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга. 2021 оны 12-р сард Бригадын генерал цол хүртсэн.


Боловсрол

засварлах

1983-1993 онд Нийслэлийн 33-р дунд сургууль сурч төгссөн.

1993-1997 онд БХЯ-ны Цэргийн Их сургуулийн "Артиллерийн команд-тактик"-ийн мэргэжлээр бакалавраар сурч төгссөн.

2003 онд Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа” дүүрэгсэн.

2006 онд “Батальоны захирагчийн дамжаа”.

2007-2009 онд Батлн хамгаалахын удирдлагын акамеид суралцаж "Стратеги-тактик, команд штаб" -ын мэргэжлээр магистр хамгаалсан.

2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа”-г дүүргэжээ.

2017-2019 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид "Төрийн цэргийн аюулгүй байдал" мэрэгжлээр сурсан.

2021 оноос Үндэсний Батлан хамгаалахын Их сургуульд докторантурт сурч байна.

Ажилласан байдал

засварлах

1997-2000 онд Зэвсэгт хүчний 120-р ангид салааны захирагч,

2000-2001 онд мөн 120-р ангид батарейн захирагч,

2001-2006 онд Батлан хамгаалахын Их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч,

2006-2007 онд Зэвсэгт хүчний 327-р ангид артилеррийн дарга,

2009-2012 онд Батлан хамгаалахын Удирдлагын Академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш.

2012-2013 онд БХЯ-нд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн.

2013-2017, 2019-2021 онд БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөтийн газарт хэлтсийн дарга, газрын дарга.

2020 оноос Монгол улсын ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга.

2022 оны 11-р сарын 3-наас Монгол улсын ЗХЖШ-ын дарга.