Сүлжээний бичиг баримт
Сүлжээний бичиг баримт (Англи: Network documentation) гэж хувь хүн, аж ахуйн нэгжийн сүлжээний бүтцийн тухай дэлгэрэнгүй агуулгатай стандартад нийцсэн мэдээллийг хэлнэ. Үүнд сүлжээний дэд бүтцийн мэдээлэл ,LAN WAN холболт ,тоног төхөөрөмж ,сервер, топологи ,хаяглал , протоколууд мэт оруулдаг (үүгээр хязгаарлагдахгүй). Энэ нь мөн хамтран ажиллагчид, удирдагч / менежер / эзэмшигч нэр, ажлын байрны нэр, утас, и-хаяг, шуудангийн хаяг, тээврийн хаяг, мэргэжил мэдээлэл зэрэг хоёрдогч зүйлсийг багтаадаг. Аливаа байгууллага болон түүний үйл ажиллагаа нь сүлжээний бүтэц архитектур, техник, технологийн хүчин чадал, сонголтонд нөлөөлж байдаг бөгөөд энэ нь мөн эргээд байгууллагын үйл ажиллагаа, ашиг орлого зэрэгт нөлөөлж байдаг.
Сүлжээнд анализ хийх
засварлахБайгаа сүлжээний мэдээлэл, бичиг баримттай танилцах
засварлах- Байгууллага байршлын нэр
- Хаяг
- Холбоо барих мэдээлэл
- Ажлын цаг
- Өрөө тасалгаа
Сүлжээний дэд бүтцийн мэдээлэл
засварлах- LAN WAN холболт
- Тоног төхөөрөмж
- Сервер, түүний өрөө
- Топологи
- Хаяглал
- протоколууд
- Үйлчилгээ
- Хаяглал
Сүлжээнд хөндлөнгийн шалгалт оруулах
засварлах- Сүлжээний төхөөрөмжийн жагсаалт
- Төхөөрөмжийн загвар
- Програмын хувибар
- Тохиргооны мэдээлэл
- Интерфейсийн ачаалал
- CPU RAM ачаалал
- WAN технологийн төрөл
Сүлжээний урсгалд дүн шинжилгээ хийх
засварлах- Сүлжээний ачаалал
- Хэрэглэгдэг хэрэглээнүүд
- Ашигладаг протоколууд
- Түгээмэл ашиглагддаг хаягууд
- Холболтууд
- Сүлжээний топ хэрэглэгч
- Сүлжээний топ хэрэглээ
Сүлжээнд анализ хийх арга хэрэгслүүд
засварлах1.Сүлжээний аудитын арга хэрэгслүүд
- Сүлжээний бичиг баримт
- Сүлжээний удирдлагын програмууд
- Шаардлагатай нэмэлт програмууд
2.Сүлжээнд дүн шинжилгээ хийх хэрэгслүүд
- SNMP дэмждэг програмууд
SNMP нь сүлжээний администраторт сүлжээн дэх төхөөрөмжүүдийг удирдах боломжийг олгодог протокол юм. Администратор нь SNMP ашиглан төхөөрөмжийн ажиллагааг хянах, тохиргоо хийх, гарч байгаа алдааг илрүүлэх, сүлжээ сайжруулах, шинээр сүлжээ төлөвлөх зэрэг үйл ажиллагааг хийх боломжтой
- NetFlowдэмжэг програмууд
NetFlowнь Cisco-оос гаргасан технологи бөгөөд сүлжээний администраторт сүлжээн дээгүүр дамжиж байгаа өгөгдлийн урсгалын статистик мэдээллийг гаргаж өгдөг протокол юм. •Мөн администратор нь Netflow-ийн мэдээг хамгаалалтын хяналт, сүлжээний төлөвлөлт, өгөгдлийн урсгалд дүн шинжилгээ хийх зэрэгт ашиглах боломжтой
- Протокол анализар
Сүлжээ, түүний төхөөрөмжүүд дээр илэрч байгаа төрөл бүрийн өөрчлөлт, үр дүн зэрэг системийн мэдээллийг сүлжээний администраторт хүргэх нэг арга Syslog үйлчилгээ юм.
- Сүлжээний хяналт, Сүлжээний алдаа илрүүлэлт, засварлалт зэрэг үйл ажиллагаанд зориулж мэдээлэл цуглуулах
- Цуглуулсан мэдээллийг ялгах, ангилах, сонгох
- Цуглуулсан мэдээллийг хүлээн авах талд хүргэх
3.Сүлжээгшалгах жагсаалт
Сүлжээний топологи, шийдэл гаргах
засварлахЭнэ алхамыг гүйцэтгэхийн тулд top-down гэсэн аргачлалыг ашиглах нь илүү үр дүнтэй байдаг.Top-down аргачлал нь сүлжээний технологийг авч үзэхээс өмнө хэрэглэгчийн, байгууллагын шаардлагыг урьдчилж авч үздэг тул сүлжээний загварчлалын арга зүйтэй нийцэж байдаг. Мөн сүлжээг зохион байгуулах шат руу орохоос өмнө туршилтыг гүйцэтгэдэг давуу талтай.a. Сүлжээний архитектур бүтэц : Компьютерын сүлжээ нь шаардлагатай программ хангамжаас гадна, дараах гурван үндсэн хэсгээс бүрднэ: 1. Server (хэрэгцээтэй мэдээлэлийг хадгалж буй компьютер), 2. Client (хэрэглэгч буюу сервер дээрхи мэдээлэлд хандаж буй компьютер), 3. Circuit (хэлхээ, мэдээлэл дамжуулах шугам) юм. Энэ сервер клиент хоёрынхоо алинд нь их мэдээлэл хадгалуулах, сүлжээний үйл ажиллагаанд аль нь их үүрэгтэй байх вэ гэдгийг сүлжээний архитектур (бүтэц) тодорхойлж өгнө. b. Логик сүлжээ: Сүлжээний бүтэц нь сүлжээн дэх төхөөрөмжүүд бие биенээсээ хэрхэн хамааралтай ажиллах логик арга замыг тодорхойлдог. Логик гэдгийн нарийн учир гэвэл сүлжээний бүтэц нь бодит тавьсан сүлжээ, кабель, холболтоос ангид, хамааралгүй байх боломжтой юм. Сүлжээний РС-үүдийг цуваагаар байрлуулаад нэг Hub-д холбосон бол тэр нь цуваа сүлжээ биш харин од маягийн сүлжээ болдог нь сүлжээний эдгээр бүтэц нь ажил үүрэг, уялдаа холбоон дээрээ суурилдагтай холбоотой. c. Сүлжээний архитектурын төрөл: Гурван үндсэн архитектур байдаг. Host-based буюу төвлөрсөн майнфрэйм бүхий сүлжээнд энэ толгой компьютер нь ганцаараа хамаг ажлыг хийдэг, Client-based сүлжээнд клиент буюу хэрэглэгчийн компьютер нь голлох үүрэгтэй байдаг бол, Client-server сүлжээнд клиент, сервер аль аль нь ажлаа хувааж хийнэ. Дээр дурьдсан ёсоор өнөөдрийн байдлаар Client-server бүтэцтэй сүлжээ нь илүү их өргөнөөр хэрэглэгдэж байна. Харин ерөөсөө сервергүй, дан клиент компьютеруудыг хооронд нь холбож үүсгэсэн сүлжээг peer-to-peer сүлжээ гэж нэрлэдэг. Жижиг бизнес, гэр ахуйн хэмжээнд хэрэглэгдэж буй ихэнх сүлжээ peer-to-peer бүтэцтэй байна. 2. Сүлжээний топологи: Компьютерийн сүлжээнүүдийг сүлжээг тулгуурлаж бүтээсэн топологийн дагуу ангилж болно, үүнд, шугаман топологи, одон топологи, цагираган топологи, торон топологи. Сүлжээний топологи гэдэг нь сүлжээн дахь төхөөрөмжүүд логик холбоо хамаарлынхаа хувьд, физик холболт хамааралгүйгээр, хэрхэн холбогдсон байдал юм. Сүлжээний компьютерүүд нь физик байршлаараа шугаман байдлаар тавигдан хабад холбогдсон байлаа ч гэсэн эдгээрийг шугаман бус одон топологитой байна гэнэ. Ийнхүү сүлжээний харагдац, ажиллагааны онцлог нь өөр байдаг юм. a. Цагираг: Төхөөрөмжүүд нь хоорондоо битүү цагираг үүсгэх маягаар холбогдож энэ топологийг үүсгэдэг. Терминатор шаардлагагүй. Өгөгдлийн дамжуулалт нь зөвхөн нэг чиглэлд хийгдэнэ. Зарим тохиолдолд хос кабель ашиглан хоёр чиглэлээр зохион байгуулагдсан байдаг. Энд өгөгдлийн дамжуулалт нь маркер гэгдэх тусгай багцыг ашиглаж явуулдаг, төхөөрөмжүүд нь бүгд тэгш эрхтэй оролцдог. Өмнөх хоёр топологиос ялгаатай нь идэвхтэй топологи юм. Кабельд холбоотой төхөөрөмж бүр репитерийн үүргийг гүйцэтгэнэ. Нэг төхөөрөмж ажиллахаа боливол сүлжээ ажиллахаа болино. Маркер нь нэг төхөөрөмжөөс нөгөө рүү нэг чиглэлд байнга дамжуулагдаж байдаг бөгөөд өгөгдөл дамжуулахыг хүссэн төхөөрөмж уг маркерт өөрийн болон хүлээн авагчийн хаяг, өгөгдлийг байрлуулаад цааш дамжуулдаг. Дараа дараагийн төхөөрөмж бүр хүлээн авагчийн хаягийг өөрийн хаягтай харьцуулан шалгах ба хэрэв хаягууд нь давхцаж байвал маркераас өгөгдлийг хуулан авч оронд нь хүлээж авсанаа мэдэгдсэн мэдээллийг байрлуулж хүлээн авагчийн хаягийг өөрчлөөд цааш нь дамжуулдаг. Ингээд анхны илгээгчдээ ирмэгцээ нэг бол чөлөөлөгдөнө эсвэл дахин өгөгдлийн дамжуулалтанд ашиглагдана. Харин хүлээн авагч олдохгүй байвал маркер анхны илгээгч төхөөрөмжөөр чөлөөлөгдөнө. b. Уялдсан сүлжээ: Mesh topology Mesh загвар. Mesh сүлжээний байрлал бусад сүлжээг бодвол тэсвэртэй, илүү өндөр өртөгтэй. Энэ байрлалын компьютерүүд өөрийн сүлжээний бусад бүх компьютертэй нэг бүрчлэн холбогддог. Төвөгтэй хэлбэр дүрстэй. Техник хангамжийн талаас кабель илүү ихийг шаарддаг учир үнэ өртөг ихтэй байдаг. Mesh байрлал сүлжээний аль ч хэсэгт шууд хандах боломжийг бүх компьютерт олгодог. c. Одон топологи Бүх төхөөрөмжүүд нь кабелийн сегментүүдийн тусламжтайгаар холболтын төхөөрөмжид холбогддог. Дурын хоёр төхөөрөмжийн хоорондох өгөгдөлийн дамжуулалт холболтын төхөөрөмж (switching)-ээр дамжуулагддаг. Тухайн агшинд зөвхөн хоёр төхөөрөмжийн хооронд холбоо тогтоох чадвартай. Онцлог нь өгөгдлийн дамжуулалтыг нэг цэг дээр төвлөрүүлж удирдах боломжтой болдог. Кабелийн сегментэд терминатор хэрэглэдэггүй. d. Салаа топологи Угсарч суурилуулахад хялбар энгийн. Салаа топологиор холбогдсон төхөөрөмжүүд нь өгөгдлийг дамжуулахдаа түгээгүүр гэж нэрлэгдэх гол кабелийг өрсөлдөж эзлэж авдаг. Ийм учраас энэ топологийг өрсөлдөх топологи гэж мөн нэрлэдэг. Өгөгдөл дамжуулалтыг амжилттай алдаагүй гүйцэтгэж байхын тулд төхөөрөмжүүд нь дамжуулалтыг эхлэхээс өмнө кабелийн төлөвийг, гүйцэтгэж дууссаны дараа кабелийн төлөвийг шалгаж байдаг. Хэрэв тухайн агшинд аль нэг төхөөрөмж түгээгүүр кабелийг эзэмшиж байвал бусад нь тодорхой хугацааны завсарлагаатайгаар хүлээж байдаг. Түгээгүүр кабелийн урт тодорхой хязгаарын урттай байдаг. Бусад бүх түгээгүүрийн системийн адил түгээгүүр кабелийн хоёр төгсгөлд терминаторыг холбож өгдөг. Салаа топологи нь идэвхгүй топологид хамаарна. e. Tree(мод)топологи Энэ топологи нь өөр хоорондоо Bus схемээр холбогдсон бүлэг Star схемээс тогтоно. Ө.х Trunk буюу суурь шугамыг бид модтой төсөөлж болно. Харин түүнээс салбарлаж гарсан Star топологиудыг түүний мөчрүүдтэй зүйрлэж болно. Хэрвээ суурь шугам гэмтвэл сүлжээ бүхэлдээ ажиллагаанаас гарна. Гэхдээ нэг мөчир нь ө.х нэг Star схем нь дотроо ажилласан хэвээр байна. Жижиг газар, байгууллагад ийм схем тохиромжгүй. Харин их дээд сургууль, коллеж гэх мэт газруудынтом хүрээтэй, олон салаатай сүлжээнд тохиромжтой.
Сүлжээний дамжуулах орчны сонголт
засварлахДотоод сүлжээний мэдээлэл дамжуулах гол орчин нь кабель юм. Кабелиудыг дотор нь хэд хэд ангилдаг. 1. Сүлжмэл хос кабель. 2. Коаксиаль кабель. 3. Фибр-оптик кабель
Сүлжмэл хос кабел (Twisted Pair-TP) Гадуураа тусгаарлагч бүрээстэй зэс дамжуулагчийг хос хосоор нь ороож мушгисан хэлбэртэй байдаг. 2 төрлийн сүлжмэл хос кабел байдаг.
- хамгаалалтгүй (Unshielded Twisted Pair cable - UTP)
- хамгаалалттай (Shielded Twisted Pair - STP)
UTP кабел Unshielded twisted-pair (UTP) кабель 4 хос багц бүхий кабель бөгөөд сүлжээнд өргөн хэргэлэгддэг байна. Нэг сегментийн урт 100м. RJ-45 коннектороор бусад төхөөрөмжүүдэд холбогддог.
EIA/TIA-568 стандартын дагуу UTP кабелийг 5 категорид хуваадаг. 1-р категорийн кабель телефон холбоонд (зөвхөн яриа дамжуулах) утсан сүлжээнд хэрэглэгдэнэ. 2-р категорийн кабель 4 Мбит/с-ийн хурдтай өгөгдөлийг дамжуулдаг. 3-р категорийн кабель. 10BaseТ сүлжээнд хэрэглэгддэг ба өгөгдлийг 10Мбит/с-ийн хурдтай дамжуулдаг. 4-р категорийн кабель. 4-р категорийн кабелийг Token-ring сүлжээнд хэрэглэх ба 16Мбит/с-ийн хурдтай өгөгдөлийг дамжуулна. 5-р категорийн кабель CDDI(Copper Distributed Data Interface) сүлжээнд хэрэглэгддэг ба 100Мбит/с-ийн хурдтай өгөгдлийг дамжуулдаг.
STP кабел Shielded twisted-pair cable (STP) нь гадуураа хатуу хамгаалалттай, сүлжмэл хос багц бүхий кабель юм. Ethernet сүлжээнд 100 Омын эсэргүүцэлтэй кабель хэрэглэдэг байна. Харин STP-ийн 150 Омын эсэргүүцэлтэй кабелийг Token-Ring сүлжээнд хэрэглэгддэг. Энэ кабелийн хувьд сүлжмэл хос бүр гадуураа хамгаалалттай байх ба энэ нь цахилгаан соронзон орон болон радио долгионы нөлөөнд тэсвэртэйгээс гадна нэг нөгөөдөө нөлөөлөх шуугианыг багасгадаг байна.
150 Омын STP кабелийн хоёр үзүүрийг заавал газардуулдаг. STP кабель нь гадны нөлөөнөөөс сайн хамгаалагдах сайн талтай боловч UTP кабелаас илүү үнэтэй байдаг. Ethernet сүлжээнд ихэнх тохиолдолд STP кабелийг сүлжээний түгээгүүр (backbone) кабелиас трансивераар салаалж хаб руу залгаж ашигладаг ба максимум урт нь 100м байна.
UTP кабелиуд нь 100 Омын эсэргүүцэлтэй байх бөгөөд бусад кабелиудаас ялгаатай нь телефон утсанд ашиглаж болдог. UTP кабелийг ихэнх сүлжээний архитектурт хэрэглэснээр сүлжээний хөгжилд ахиц гарсан. UTP кабель олон сайн талуудтай. Үүнд: Бусад кабелийг бодоход хэрэглэж угсарахад хялбар. Үнийн хувьд хямд. Хэмжээний хувьд тохиромжтой. Дутагдалтай тал нь: Гадны нөлөөнд амархан өртөмтгий. Холын зайд дамжуулах чадал хязгаарлагдмал.
Коаксиал кабел Коаксиал кабел нь зэс дамжуулагч, пластик тусгаарлагч, тусгаарлагчийн гадуур бүрсэн тор хэлбэрийн зэсэн хамгаалалт, гадна талын хамгаалалтын бүрхүүлээс тогтоно. Дотоод сүлжээнд коаксиаль кабелийг гол магистраль кабель болгон ашигладаг. Энэ нь сүлжмэл хос зэрэг кабелиудаас илүү хол зайд сигналийг дамжуулдаг, гадны нөлөөнөөс сайн хамгаалагдсан байдагтай холбоотой. Коаксиаль кабель бүдүүн, нарийн гэж хоёр янз байдаг.
Нарийн коаксиал кабел Нарийн кабель нь 0.5 см диаметртэй уян кабель байдаг. Нэг сегментийн урт нь 185м. Долгионы эсэргүүцэл нь 50 Ом бүхий RG-58 бүлийн кабелиуд багтдаг. RG-58/U ганц гол зэс утастай. RG-58 A/U багц зэс гол утастай. RG-59 өргөн зурвасын дамжуулалтанд ашигладаг./кабелийн телевизэд/ RG-6 RG-59-г бодвол илүү өргөн диаметртэй, өндөр давтамжтай сигнал дамжуулдаг. RG-62 ARCnet сүлжээнд ашиглагддаг. Нарийн кабелийг төхөөрөмжинд холбохдоо BNC (British Naval Connector) холбогчуудыг ашигладаг.
- BNC коннектор (кабелийн үзүүрт хавчих эсвэл гагнадаг) - BNC-T коннектор (кабелийг сүлжээний картанд холбодог) - BNC баррел коннектор (2 кабелийг хооронд нь холбодог) - BNC терминатор (салаа топологитой сүлжээнд кабелийн сегментийг хаах зориулалттай)
Бүдүүн коаксиал кабел Бүдүүн коаксиаль кабель нь 1см орчим диаметртэй, харьцангуй хатуу кабел, гадуур бүрээс нь ихэвхчлэн шар өнгөтэй байдаг. Бүдүүн кабелийг гол түгээгүүр кабель болгон ашигладаг. 1 сегментийн урт нь 500м. Нарийн кабелийг сүлжээний төхөөрөмжинд шууд холбох боломжтой байдаг бол бүдүүн коаксиаль кабелийг трансивераар дамжуулан холбодог.
Фибр-оптик кабел Фибр-оптик кабель сүлжээний орчинд өгөгдөл дамжуулахдаа гэрлийн импульсээр дамжуулдаг. Бусад сүлжээний дамжуулах кабелийг бодвол цахилгаан соронзон орны нөлөөнд өртдөггүй, өгөгдлийг өндөр хурдтай дамжуулдгаараа онцлогтой. Фибр-оптик кабель цахилгаан импульс хэлбэрээр дамжуулагдсан өгөгдлийг дамжуулдаггүй. Харин цахилгаан сигналийн битийг гэрлийн импульс болгон хувирган оптик кабель бүхий сүлжээгээр дамжуулж болно.
Фибр-оптик кабель 1 чиглэлийн дамжуулалтай тул сүлжээнд хосоороо хэрэглэгдэнэ. Кабелийн бүтэц нь гадуур хамгаалалтын бүрхүүл, пластик бүрхүүл, ойлгогч бүрхүүл бүхий голын хэсгээс тогтоно. 1.Outer jacket- кабелийн гадуур хамгаалалт 2.Kevlar Reiforcing Material- оптик кабелийг гэмтэхээс хамгаалсан зөөлөвч 3.Plastic sheild-пластик хамгаалалт 4.Glass Fiber and Gladding- гэрлийн импульс дамжуулах хэсэг нь тунгалаг материалаас хийгдсэн ойлгогч материалаас тогтдог.
- Сонголтод нөлөөлөх хүчин зүйлүүд
- Үнэ өртөг
- Дамжуулах орчны зурвасын өргөн
- Зай
- Орчин, интерференц
- Төхөөрөмжийн боломж, интерфейс
- Захиалагчийн шаардлага
- Сүлжээний одоогийн байдал
Сүлжээний төхөөрөмжийн сонголт
засварлахСүлжээ бүрэн утгаараа ажиллан мэдээллийг дамжуулахын тулд шат шат бүрд ажилладаг өөр өөрсдийн үүрэгтэй төхөөрөмжүүдээс бүрдэнэ. Эдгээр төхөөрөмжүүдийг стандартын кабель, утасгүй холбоо эсвэл шилэн кабелиар холбоно. Network card - Сүлжээний кард Энэ нь аливаа компьютер гэх мэт хэрэглэгчийн төхөөрөмжийг сүлжээнд холбох үүрэгтэй бөгөөд үйлдвэрлэгчээс онцгойлон өгсөн MAC Address буюу төхөөрөмжийн хаягийн тусламжтайгаар мэдээллийг хаяглан солилцоно. Компьютеруудыг хооронд нь эсвэл өөр төхөөрөмж рүү шууд холбох боломжтой Repeater – Дахин дамжуулагч Дахин дамжуулагч нь электрон дохиог хүлээн аваад, хүчийг нь нэмэгдүүлэн цааш дамжуулдаг. Ингэснээр дохио нь сулрахгүйгээр илүү хол зайд саадгүй хүрнэ. Электрон дохиотой ажилладаг учраас мэдээллийг огт боловсруулах эсвэл үздэггүй бөгөөд сүлжээний загварын доод түвшинд ажилладаг. Hub - Хааб Хааб нь олон порт буюу холбоостой байна. Мэдээлэл нэг порт дээр ирэхэд хүлээн аваад бүх порт руугаа илгээх замаар мэдээллийг дамжуулдаг болхидуу зарчимтай бөгөөд мэдээллийг нэг нэгээр нь дамжуулдагаараа удаан ажиллагаатай. Bridge - Гүүр Гүүр нь сүлжээний хэсгүүдийг сүлжээний загварын 2-р шатны түвшинд холбодог. Хааб-аас ялгаатай нь мэдээллийг бүх порт руугаа цацдаггүй. Мэдээллийг хүлээж аваад цааш нь ямар хаяг руу, аль порт руу гаргахыг холбон дамжуулдаг. Үүний тулд аль порт дээр ямар MAC хаягтай төхөөрөмж байгааг бүртгэж авдаг бөгөөд ингэхдээ мэдээлэл илгээсэн портонд холбосон төхөөрөмжийн мэдээллийг шалгах замаар бүрдүүлдэг. Хэрвээ бүртгэгдээгүй MAC хаяг руу мэдээлэл ирвэл мэдээлэл орж ирсэн портоос бусад бүх порт руугаа цацдаг. Дотоод сүлжээг холбодог Local bridge, WAN – LAN холбодог Remote bridge, утастай болон утасгүй сүлжээг холбох Wireless bridge гэх мэт байна. Switch – Свич Энэ нь bridge буюу гүүртэй төстэй ажилладаг боловч хамаагүй олон порттой байдаг төдийгүй сүлжээний олон түвшинд ажиллан олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг. 4, 8, 16, 24, 32, 64 порттой байх бөгөөд сүлжээг логик хэсгүүдэд хуваах, порт нийлүүлэх, MAC хаягийг хязгаарлах, сүлжээний ажиллагааг хянах гэх олон төрлийн ажиллагаатай. Ихэнх дотоод сүлжээнүүд одоо свич хэрэглэж байгаа бөгөөд 10/100/1000Mbps хурдаар full-duplex буюу зэрэг хүлээн авч, дамжуулах горимоор ажиллах чадвартай. Router – Замчлагч Энэхүү сүлжээний төхөөрөмж нь мэдээллийн хэсгүүдийг сүлжээнээс сүлжээнд дамжуулах үүрэгтэй бөгөөд ямар замаар дамжуулбал найдвартай хурдан очихыг тооцоолдог. Мэдээллийг дамжуулахдаа хүлээн авагчийн IP хаягийн дагуу шийдэл гарган дамжуулдаг. Замчлагчийг хоёр сүлжээнд холбон, LAN, WAN болон интернетийн компани руу холбоход хэрэглэдэг бөгөөд Cisco компанийн замчлагчид салбартаа шилдэг хэмээгдэн өргөн хэрэглэгддэг. Firewall – Хамгаалагч Уг төхөөрөмж нь өөр янз бүрийн итгэмжлэлтэй сүлжээнүүдийн хоорондох урсгалыг зохицуулах үүрэгтэй бөгөөд ихэнхдээ дотоод сүлжээ, гадаад сүлжээг тусгаарлан хамгаалах үүрэгтэй байдаг. Тусгай төхөөрөмжид суурилсан (hardware based) эсвэл үйлдлийн систем дээр (software based) суурилсан байж болно.
Сонголтод нөлөөлөх хүчин зүйлүүд
засварлах- Портын тоо
- Өгөгдлийн боловсруулах хурд
- Техник хангамжын үзүүлэлт
- Програм хангамжын үзүүлэлт
- LAN WAN Технологиудыг дэмжих (Техник болон програм)
- Тохиргооны хялбар байдал
- Хяналт удирдлагын боломжууд
- Үйлдэрлэгч, чанар, чанарын баталгаа
- Сургалт, төхөөрөмжийн талаарх мэдлэг
Сонголтод нөлөөлөх хүчин зүйлүүд
засварлахСүлжээний төхөөрөмжийн сонголт
- Сонголтод нөлөөлөх хүчин зүйлүүд
- Төхөөрөжмийн гарын авлага, борлуулагчын дэмжлэг, туслалцаа
- Үнэ өртөг
- Одоо буй төхөөрөмжийн нөхцөл
- Байгууллагын шаардлага
- Технологийн шаардлага
IP хаягчлалхийх зааварчилгаа
засварлахХаяг болон нэрийг төхөөрөмжид олгохоос өмнө нарийн төлөвлөж, системтэй, бүтэцтэйгээр загварчлах хэрэгтэй.Хаяг болон нэрийг шаталсан хэлбэртэйгээр өгөх,IPхаяглал уян хатан, тохиргоог хамгийн бага байхаар шийдэх (DHCP),Хамгаалалтыг тодорхой түвшинд хангасан байх(NAT),Загварчлалыг сүлжээний бичиг баримтад оруулах хэрэгтэй.
Хаяг зөв төлөвлөхдөө:
засварлах- Private болон Public хаяглалын хэрэглээ
- Private хаягаар хаяглагдах хэрэглэгчийн тоо
- Public хаягаар хаяглагдах төхөөрөмжийн тоо
- Хаягийн хөрвүүлэлтийг хэрхэн хийх(Static болон dynamic NAT, PAT)
- Publiс болон Private хаягийн зааг
Public болон Privateхаяг
засварлах•Public(Нийтийн, гадаад)хаяг нь бүх сүлжээний хувьд цор ганц байх хаяг бөгөөд IANA(Internet Assigned Numbers Authority) гэсэн олон улсын байгууллагаас зохицуулагдаж байдаг.Эцсийн хэрэглэгчид нь Public хаягийг өөрийн интернэтийн үйлчилгээ үзүүлэгчээс(ISP)авдаг.Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн бүсийг хариуцсан байгууллага буюу RIR(Regional Internet Registry)-ээс Public хаягаа авна.
Статик болон Динамик хаягчлал
засварлахСонгох шаардлага
- Сүлжээнд холбогдох хэрэглэгч, төхөөрөжмийн тоо
- Дахин хаяглах, дугаарлах (Private болон Public)
- Ашиглалтын бэлэн байдал өндөр байх
- Хамгаалалтын шаардлага
- Хаягийн холболт, нээлттэй байдал
- Хаягтай холбоотой нэмэлт мэдээлэл, тохиргоо
Нэр өгөх, нэршлийн зааварчилгаа
засварлахНэр нь:
- Аль болох богино
- Утга төгс
- Хоёрдмол, утгагүй байхаас зайлсхийсэн
- Ойлгомжтой, тодорхой байх
- Төрөл бүрийн тэмдэгт ашиглахгүй байх (Доогуур зураас, од, чагт, доллар гэх мэт)