Сүйхэтү[1] нь Чингис хааны хүү Тулуйн татвар эмээс төрсөн хүү, Их Монгол Улсын язгууртан.

Сүйхэтүгийн эх болон түүний төрсөн он сарын тухай тэмдэглэл үлдээгүй бөгөөд энэ нь түүнийг Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбуха нарын эх өөртэй ах дүүстэй нь харьцуулахад чухал хүнд тооцогддоггүй байсантай холбоотой гэж үздэг.

Монголын нууц товчоонд дурдаагүй, харин Судрын чуулганы Толуй хааны тухай хүүрнэл хэсэгт Толуй хааны 9-р хүү гэж бичээд, түүний хүү Тогтохтөмөрийн тухай бяцхан хүүрнэл бичигджээ.Төмөрийн улсад эмхтгэгдсэн Угийн бичгийн магтууд Хүлэгү ханы Баруун Азид хийсэн довтолгоонд Сүйхэтү оролцож, Самаркандад хүрэлцэн ирэх үед нас нөгчсөний тул шарилыг нь Монгол руу буцаасан тухай өгүүлсэн нь бий.[2]

Судрын чуулганд Сүйхэтүгийн хүү Тогтохтөмөрийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Тэнд өгүүлснээр Тогтохтөмөр зоригтой, нум суманд гарамгай дайчин байсан тул Хубилай хааны зарилгаар Хайдутай тулалдахаар Номуганы хамтаар явсан ч эсрэгээрээ Номуганыг олзлон Хайдуд тушааж урвасан аж.

Эшлэл засварлах

  1. Ц.Сүрэнхорлоо гуайн орос хэлнээс орчуулсан Судрын чуулганы 2-р ботийн 120 дахь нүүрэнд Сүюгтай гэж бичжээ.
  2. Мүраока 1985, 338-р хуудас