Сэрээнэндоржийн Мандах

Монгол улсын начин Сэрээнэндоржийн Мандах нь Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Чөлөөт бөхийн спортын дэд мастер, цэргийн хошууч цолтой.

  • 1990 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын баяр наадамд үзүүрлэж Сумын начин
  • 1990 онд Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах барилдаанд 3 дугаар байранд орж Сумын заан
  • 1993 онд Өвөрхангай аймгийн баяр наадамд дөрөвт үлдэж Аймгийн начин
  • 1996 онд Багануур дүүргийн наадамд үзүүрлэж Аймгийн заан
  • 1996 онд Бүх цэргийн 5 дахь удаагийн наадамд түрүүлж Цэргийн арслан
  • 2000 онд Ардын хувьсгалын 79 жилийн ойн баяр наадамд 5 давж Монгол улсын начин цол тус тус хүртсэн.
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд 4 давсан.

Улсын наадмын дэвжээнд

засварлах
Он Амжилт Бөхийн тоо
2000 АХ-ын 79 жилийн ойн баяр наадамд улсын начин (улсын гарьд) И.Доржсамбуугаар дөрөв, улсын арслан Б.Ганбаатараар тав давж

" Монгол улсын начин " цолыг хүртсэн.

512
2001 АХ-ын 80 жилийн ойн баяр наадамд цэргийн заан Ж.Отгонбаатараар гурав, аймгийн арслан Р.Түвшинбаатараар дөрөв давсан. 1024

Цэргийн наадмын дэвжээнд

засварлах
Он Амжилт Бөхийн тоо
1996 Бүх цэргийн баяр наадамд аймгийн начин (улсын начин) У.Балжиннямаар долоо даван түрүүлж " Цэргийн арслан " цол хүртсэн. 128

Аймгийн наадмын дэвжээнд

засварлах
Он Амжилт Бөхийн тоо
1993 Өвөрхангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128
1995 Багануур дүүргийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Ч.Эрдэнэчулуунд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 128


Улс, аймаг, сумын ойн болон нэрэмжит барилдаанд амжилттай сайн барилдаж 40 гаруй түрүүлж, 50 гаруй үзүүрлэж, шөвгийн дөрөвт 30 гаруй үлдсэн. 100 гаруй медальтай. "Биеийн тамир", "Батлан хамгаалах" болон "Барилгын тэргүүний ажилтан". "Цэргийн хүндэт медаль", "Цэргийн гавьяаны одон", "Алтан гадас одон"-оор тус тус шагнуулаад байна.