Сэргэлэнбаатарын Булгантамир

Сэргэлэнбаатарын Булгантамир (1999 оны 11-р сарын 29-нд төрсөн) нь Монголын волейболын шилдэг тамирчдын нэг юм. Тэрээр улсынхаа шилдэг клуб "Энагурэ Монти" багийн ахлагч бөгөөд өндрийн довтлогчийн байрлалд тоглодог. 2019 онд Монголын волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга болж, хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан. 2016 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо анх удаа улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байв.

Карьер засварлах

2019 он засварлах

 
2019 оны Үндэсний дээд лиг. Энагурэ - Хобби Эйс
 
2019 оны Үндэсний дээд лигийн хаалтын ажиллагаа

2019 онд Монголын волейболын холбооны шинэ удирдлагууд томилогдож, Ерөнхий нарийн бичгийн дарга Готовын Баярсайхан болон түүний удирдлагын баг 2011 оноос хойш тасраад байсан Үндэсний дээд лигийн тэмцээнийг эргэн зохион байгуулсан. Энэ тэмцээнд "Энагурэ" багийн шинэ үеийн охид оролцлоо. Багийн тоглогчдын дундаж нас нь 20.5 байв. Спортын мастер С.Булгантамираар ахлуулсан энэ багийн бүх тоглогчдын хувьд анх удаагаа дээд лигийн тэмцээнд оролцсон нь энэ байлаа. Тэд 3 тойрогт нийт 15 тоглолт (13 хожил / 2 хожигдолтой) хийж, лигийн хүснэгтийн 1-р байрт шалгарч, шигшээ шатанд шалгарлаа. "Энагурэ" шигшээ цувралд "Хобби Эйс" багийг 3 тоглолт дараалан хожиж (3:1, 3:0, 3:2) аварга болсон. С.Булгантамирын хувьд шигшээ цувралын сүүлийн 2 тоглолтод шилдэг тоглогчоор нэрлэгдэж, багаа аварга болоход голлох үүрэг гүйцэтгэв.

Шигшээ цувралын статистик:

Тоглолт-1: С.Булгантамир 13 оноо авсан (Довтолж-9, давуулж-2, хааж-1). "Энагурэ" 3:1-ээр хожсон (21:25, 25:20, 15:25, 17:25).

Тоглолт-2: С.Булгантамир 22 оноо авсан (Довтолж-13, давуулж-2, хааж-1). Тоглолтын шилдгээр шалгарсан. "Энагурэ" 3:0-ээр хожсон (25:27, 23:25, 15:25).

Тоглолт-3: С.Булгантамир 24 оноо авсан (Довтолж-18, хааж-2, давуулж-4). Тоглолтын шилдгээр шалгарсан. "Энагурэ" 3:2-оор хожсон (25:12, 25:17, 18:25, 12:25, 12:15).

С.Булгантамир лигт нийт 18 тоглолтонд оролцож 278 оноо авсан (Довтолж-220, хааж-22, давуулж-36) бөгөөд анх удаа Үндэсний дээд лигийн аварга боллоо. 2019 оны дээд лигт түрүүлсэнээр "Энагурэ" баг тус тэмцээний гурав дахь алтан медалиа хүртэж, 2011 оноос хойш анх удаа лигийн аваргын цом хүртлээ. С.Булгантамир тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорлоо.

2020 он засварлах

 
С.Булгантамир (Энагурэ)

Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд "Энагурэ" 2017, 2018, 2019, 2020 онуудад дөрвөн жил дараалан түрүүлж энэ насандаа хамгийн хүчтэй баг гэдгээ баталсан. Тэд 2020 онд ялагдалгүй цаашлаад ээлжийн хожил ч алдалгүй түрүүлж, залуучуудын улсын аварга болсон юм. Тус тэмцээнд "Энагурэ" баг "B" хэсгээс тэргүүн байраар гарч, хагас шигшээд шалгаран (Хобби-Эйс, Уурхайчин, Дундговь, МУБИС багуудыг 2:0-р хожив), дараа нь "Эрчим" клубийг 3:0-ээр хожиж аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Шигшээ тоглолтод "Хилчин" багийг 3 ээлж дараалан ялж, 6 дахь удаагаа залуучуудын улсын аварга боллоо. С.Булгантамир 2 дахь жилээ дараалан тус тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогч болсон юм.

Клуб засварлах

  •   Энагурэ (2015–)

Шагналууд засварлах

Клуб засварлах

  • 2019 оны Үндэсний дээд лиг - Алтан медаль
  • 2019 оны Тэнүүн-Огоо цом - Хүрэл медаль
  • 2019 оны Хобби цом - Алтан медаль
  • 2016 оны Хасу цом - Алтан медаль
  • 2015 оны Холбооны цом - Алтан медаль
  • 2016 оны Холбооны цом - Алтан медаль
  • 2017 оны Холбооны цом - Мөнгөн медаль
  • 2015 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн - Алтан медаль
  • 2019 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн - Мөнгөн медаль, Булган аймгийн багтай
  • 2020 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн - Хүрэл медаль, Завхан аймгийн багтай
  • 2016 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн - Алтан медаль
  • 2017 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн - Алтан медаль
  • 2018 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн - Алтан медаль
  • 2019 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн - Алтан медаль
  • 2020 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн - Алтан медаль
  • 2015 оны U18 улсын аварга шалгаруулах тэмцээн - Алтан медаль
  • 2016 оны U18 улсын аварга шалгаруулах тэмцээн - Алтан медаль
  • 2017 оны U18 улсын аварга шалгаруулах тэмцээн - Алтан медаль
  • 2016 оны “Супер-8” U18 улсын аварга шалгаруулах тэмцээн - Алтан медаль
  • 2017 оны “Супер-8” U18 улсын аварга шалгаруулах тэмцээн - Алтан медаль
  • 2015 оны Монгол туургатын хүүхдийн их наадам - Мөнгөн медаль
  • 2015 оны Монголын хүүхдийн спортын их наадам - Хүрэл медаль

Хувийн амжилт засварлах

  • 2020 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн "Хамгийн үнэ цэнтэй тоглогч"
  • 2019 оны Үндэсний дээд лиг "Хамгийн үнэ цэнтэй тоглогч"
  • 2019 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн "Хамгийн үнэ цэнтэй тоглогч"
  • 2019 оны Хобби цом "Шилдэг довтлогч"
  • 2019 оны Тэнүүн-Огоо цом "Шилдэг давуулагч"
  • 2018 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн "Шилдэг давуулагч"
  • 2018 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн "Хамгийн үнэ цэнтэй тоглогч"
  • 2016 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн "Шилдэг хаагч"
  • 2016 оны “Супер-8” U18 улсын аварга шалгаруулах тэмцээн "Шилдэг довтлогч"
  • 2015 оны U18 улсын аварга шалгаруулах тэмцээн "Хамгийн үнэ цэнтэй тоглогч"
  • 2016 оны U18 улсын аварга шалгаруулах тэмцээн "Шилдэг хаагч"
  • 2017 оны U18 улсын аварга шалгаруулах тэмцээн "Шилдэг довтлогч"

Гадны холбоос засварлах

Ашигласан материал засварлах

  1. "Facebook". Retrieved 2020-11-25.[self-published]
  2. "Facebook". Retrieved 2020-11-25.[self-published]
  3. "Монголын Волейболын Холбоо – Mongolian Volleyball Association". Archived from the original on 2020-11-24. Retrieved 2020-11-25.