Сыма Цянь
Сыма Цянь (НТӨ 145-86) — эртний Хятадын Хань улсын үед амьдарч асан түүхч хүн байв.
Сыма Цянь улс орноор 30-аад жил хэрэн хэссэн бөгөөд Хүннүтэй байлдсан жанжныг ч даган явдаг байсан.
Түүний эцэг Сыма Тан ордны түүхч байсан бөгөөд эцгийн эхлүүлсэнийг гүйцээсэн нь «Ши цзи» (Түүхэн тэмдэглэл) ном байв.
Домгийн Шар хаанаас эхлэн Хань улсын Ү хаан хүртэл түүхийг 130 бүлэг 526 мянган дүрс үсгээр эмхлэн бичжээ.
Тэр мөн одон оронч байсан бөгөөд түүхийг соёл, эдийн засаг, олон талаас бичсэн нь хожим Солонгос, Японы түүхэн бичигт нөлөөлжээ.