Суперкапсид
Зарим вирус капсидынхаа гадна талаар суперкапсид гэдэг нэмэлт бүтэцтэй. Иймээс вирусыг суперкапсидтай эсэхээс хамааран энгийн ба нийлмэл бүтэцтэй гэж ангилдаг. • Зөвхөн нуклеокапсидаас тогтдог вирусыг энгийн бүтэцтэй, нуклеокапсидын гадна талаар суперкапсидтай вирусыг нийлмэл бүтэцтэй вируст хамааруулна. Вирусын суперкапсид эсээс гадагшлах явцад үүсдэг. Суперкапсид эсийн мембранаас гаралтайгаас фосфогликолипид түүнчлэн вирус өвөрмөц уургаас бүрдэнэ.