Сулико (дуу)
Сулико́ (гүрж. სულიკო) — Аяыг Варинко Церетели, үгийг Акакий Церетели бичсэн гүржийн алдарт уянгын дуу. Хүмүүс ардын дуу гэж эндүүрдэг. Сулико гэж "сэтгэл" («сэтгэлхэн») гэсэн утгатай гүрж эрэгтэй болон эмэгтэй хүний нэр юм.
"Сулико" шүлгийг Гүржийн нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн Акакий Церетели 1895 онд бичиж Тбилиси хотод гардаг байсан "Квали" сэтгүүлд хэвлүүлсэн байна.
Хөгжмийн авьяастай Варинка мөн энэ дууны аяыг бичсэн байна. 1898 онд Тифлис хотод алдарт зохиолч, сэтгүүлч, орчуулагч Иван Мачабелигийн гэрт Английн "Фонограф" компани "Сулико" дууг грамфоны пянзан дээр бичүүлжээ. 1905 онд “Сулико” дууг анх Кутаиси хотын Ардын театрт дуулж байжээ. Энэ дуу нь Гүржид төдийгүй орост их алдартай болсон юм.
Мөн энэ дууг украин, орос, польш, англи, герман, хятад болон бусад олон хэлээр орчуулсан байна.
Дууны үг
засварлах«Сулико» | |
---|---|
Акакий Церетели-гийн үг | Монгол хэл |
|
Би хайртынхаа булшийг хайж байсан,
Уйтгар гунигт автсан зүрх минь зовж байна Хайр үгүй зүрхэнд амаргүй Чи минь хаана байна? Сулико! Хайр үгүй зүрхэнд амаргүй Чи минь хаана байна? Сулико! Би өргөс дотор сарнай харсан, Нулимс мэт шүүдэр урсаж байна. Чи минь энд байна уу? Хонгор Сулико минь? Чи минь энд байна уу? Хонгор Сулико минь? Чиний минь сарнай дээгүүр Мөчир дунд шувуу нуугдаж байна. Би санаа алдан асуув: "Чи энд байна уу, Сулико минь?" Би санаа алдан асуув: "Чи энд байна уу, Сулико минь?" Тэр хошуугаа дэлбээнд хүрч, Ойн чимээгүй байдлыг сэрээж, Шувуу дуугарч, Тэр: "Энэ бол би" гэх шиг. Шувуу дуугарч, Тэр: "Энэ бол би" гэж мэт болов. |