Сударшан крия
Сударшан крияа нь бие, сэтгэл, сэтгэлийн хөдөлгөөнүүдийг хооронд нь дасан зохицуулах тусгай, энгийн амьсгалын хэмнэл юм. Энэ амьсгалын техник нь стресстэх, хэт ядрах, сэтгэлийн сөрөг муу хөдөлгөөнүүд уурлах, бухимдах, гутрах зэрэгийг оргүй арилгаж, таныг тайван мөртлөө эрч хүчтэй, анхаарал төвлөрсөн боловчиг амраан тайвшруулдагаараа дахин давтагдашгүй юм.
Сэтгэлийн хөдөлгөөнүүд амьсгалыг авч гаргах тоолонд нь нөлөөлдөг. Тухайлбал та:
Уурлах үед: таны амьсгал богинохон, авч гаргах нь түргэсдэг. Гунигтай, сэтгэлээр унасан үед амьсгалаа урт хүндээр гаргадаг.
Сударшан крия - Хэмнэлт амьсгалын хүч, ид хавыг үзэхүй
Амьсгал нь биеийг сэтгэлтэй холбох гүүр юм. Тухайлбал, та уурлах үед таны амьсгалын авч гаргах мөчлөг богинохон, хурдасдаг. Сэтгэл гунигтай үед урт хүнд байдаг. Амьсгалаа зөв чадамгай ашиглаж сурсанаар бидний мэдэрдэг стресс, уур, түгшүүр, сэтгэл гутрал, сэтгэлийн зовнил гэж нэрлэдэг сэтгэлийн сөрөг муу хөдөлгөөнөөс салж, аз жаргалтай сэтгэл хангалуун амар тайван эрч хүчтэй амьдардаг.
Сударшан крияны үүсэл гарал: Өдөр, шөнө, хаврын дараа зун гэх мэт байгальд хэмнэл байдаг шиг хүний бие, сэтгэл, сэтгэлийн хөдөлгөөнүүдэд хэмнэл бий. Эдгээр хэмнэлүүд нь хэт их ажиллах, хоолны буруу зуршил, өнөөгийн амьдралын завгүй байдал зэргээс үүдэн алдагдаж, сэтгэлийн стресс, тавгүй байдалыг мэдэрч, улмаар өвдөж эхэлдэг.
Сударшан криягаар өдөр тутам хураагдсан стрессийг арилгаснаар бүхий л эрхтэн тогтолцоо аз жаргалтай, эрүүл энхийг ахин дахин мэдэрч улмаар үүндээ дасан зохицдог.
Амьдралын бүхий л хэлбэрээс ирсэн сая сая хүмүүс Сударшан криягийн анагаах ид хавыг биеэрээ мэдрээд байгаа билээ. Хөдөөгийн малчин, корпораци пүүсийн ажилтан, гэрийн эзэгтэй, өсвөрийн насны хүүхэд залуучууд, гамшгийн золиос, цэрэг дарга, бизнесийн лидерүүдээр, төрийн албан тушаалтан, ялтан, үйлдвэрийн ажилчин, оюутан нарын хүчирхэг амьсгалын техникийн талаарх олон олон ашиг тус, үр өгөөжийг дурдсан сэтгэгдлүүд бүх тивүүдийг дамнан цуврах болно.
“Бид өөрсөддөө зориулан их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Нойроор хэт ядаргаагаа тайлдаг ч илүү гүн гүнзгий стресс нь биенд хэвээрээ л байдаг. Харин Сударшан крия бие эрхтэн системийг дотроос цэвэрлэж өгдөг. Амьсгалд байх агуу нууц нь энэ юм.” - Шри Шри Рави Шанкар