Судалгүй улалж - (Англи: Carex enervis), (Орос: Осока безжилковая)

Судалгүй улалж ерөнхий төлөв байдлаар ширэг улалжтай төсөөтэй боловч түүнээс уутханы хэлбэрээр ялгаатай. Уутхан нь дугуй биш, уртавтар өндөг хэлбэртэй, нилээд урт хошуутай байдаг. 5-25 см өндөр, урт найлзуурыг үүсгэдэг олон наст ургамал. Хавтгайдуу, нарийхан сааралдуу ногоон навчтай.

Булаг шандын эргэн тойрон, голын эрэг дагасан чийглэг, намгархаг, нуга зэрэг дандаа чийг устай газар ургана. Харин хуурай хээр, цөлөрхөг, хээрийн бүсэд сайтар чийгжсэн жижиг өвс ургамалт хужирлаг нугатай үргэлж уялдаатай тохиолддог байна. Судалгүй улалж дангаараа ургах ховор, ихэвчлэн бусад үетэн, алаг өвстэй хамтран ургана.[1]

Ашигласан материал засварлах

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 81]