Сугасан гүрц
Ерөнхий шинж
засварлахБие уртавтар. Нуруу шаравтарбор, хоёр хажуу боровтор алтлаг, хэвлий шаравтар ба тууш бараан толбонуудтай буюу бүслүүртэй. Биеийн өндөр уртын 21.4-27.7%-ийг эзлэнэ.
Баг: Мөрөгтөн
Овог: Мөрөгийнхөн
Биологийн онцлог
засварлахАгнуурын бус жижиг загас. Биеийн урт 10.4 см хүрнэ. 2+ насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 6-р сарын эхнээс 7-р сарын сүүлч хүртлэх хугацаанд үрждэг. Түрсээ хэсэгчилэн шахах ба түрс нь 3.4-4.3 мм диаметртэй бөгөөд усны ёроолд дүүжлэгдэн орхигдоно. Усны ёроолын сээр нуруугүйтэн амьтдаар хооллоно.