Сувдан эрэг (АНУ)

Сувдан эрэг буюу Пёрл-Ха́рбор (англи. Pearl Harbor — «Сувдан эрэг», Хавай. Puʻuloa)-Оаху (Хавайи) дахь эрэг. Энэхүү эргийн ихээхэн хэсэг болон ойр орчмын газар нутаг АНУ-ын Усан цэргийн хүчний Номхон далай дахь салбар хүчний төв бааз байралдаг түшиц газар юм.

Сувдан эргийн дүр зураг. 1986 он.

1941 оны 12-р сарын 7-нд Япон улсын цэргийн хүчин тус Сувдан эрэг рүү довтлосоноос улбаалж АНУ дэлхийн хоёрдугаар дайнд орох гол шалтгаан болжээ.

XVIII зуунд Хавайн арлууд дээр 4 жижиг улс хоорондоо удаан хугацаанд дайтан оршин тогтонож байгаад 1810 онд Камеамеа I хаан (1758-1819) европчуудын зэвсгийн тусламтайгаар арлуудын нэгтгэж Хавайн хаант улс (англи. Kingdom of the Hawaiian Islands) байгуулж чадсан байна.

1820 онд Хавайн хаант улсад ирсэн цөөн тооны европчууд нутгийн иргэдэд их нөлөө үзүүлж эхэлсэн байна. 1826 онд Хаант улсад худалдааны болон хүлэг онгоц барьсаны татвар ноогдуулж эхэлжээ. 1840 онд хүн амын цөөнх байсан цагаан арьстнууд Камеамеа III (1825-1854) хаанаас Үндсэн хуультай болохыг шаардсан байна. 1849 оны 8-р сарын 25-нд Франц улс Хонолулу арал руу довтлож эрэг дээр буусан цэргийн десант хотыг эзэлсэн байна. Үүний дараа АНУ ашиг сонирхолоо илэрхийлж 1875 онд АНУ болон Хавайн хаант улс хоёр хамтын ажиллагааны Гэрээ байгуулж АНУ-ын усан цэргийн флот эрэг рүү орох боломжтой болж нөгөө тал элсэн чихэр АНУ руу оруулах нөхцөлтэй болжээ.

1893 онд Хавайн арлууд дээр амеркийн бизнес, цэргийнхэний оролцоотой Хаант засаг нурж унасан байна. Хатан хаан Лилиуокалани-г унагсаны дараа түр Засгийн газар байгуулагдсан юм. Хавайн арлуудын ирээдүй энэ үед тун бүдэг байжээ.

1894-1898 онд Хавайн арлууд дээр Бүгд Найрамдах Хавай улс (англи. Republic of Hawaii) оршин тогтнож байсан юм. 1894 оны 7-р сарын 4-нд Хонолулуд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарлаж Сэнфорд Доул (англи. Sanford Ballard Dole; 1844-1926) тус улсын Ерөнхийлөгч болсон байна.

Сүүлд 1898 онд АНУ тус Сувдан эргийг буюу Хавайн арлуудыг бүрэн эзлэн авсан байна.

Сувдан эрэг рүү хийсэн Японы агаарын болон усан цэргийн довтолгоо.

засварлах

Японы агаарын болон усан цэргийн хүчний Хавайн ардлууд руу буюу Сувдан эрэг рүү хийсэн гэнэтийн хамтарсан довтолгоо 1941 оны 11-р сарын 26-нд болсон байна.

1941 оны 11-р сарын 26-нд Японы Эзэн хааны усан цэргийн флотын командлагч Исороку Ямамото-гийн тушаалаар Дэд адмирал Тюити Нагумо-гийгаар удирдуулсан японы усан цэргийн давшилтад анги нэгтгэл Курилын арлууд дахь Хитокаппу баазыг орхиж Сувдан арлыг (Пёрл-Харбор) чиглэн хөдөлсөн байна. Японы усан цэргийн нэгтгэлд: «Акаги», «Хирю», «Кага», «Сёкаку», «Сорю» болон «Зюйкаку» гэсэн 6 онгоц тээгчүүд байсан. Тэдгээр дээр сөнөөгч онгоц, усан доогуур бөмбөгдөгч, чиглүүлэн бөмбөгдөгч, сөнөөгч-бөмбөгдөгч зэрэг төрлийн 441 онгоц байжээ. Эдгээр 6 онгоц тээгч усан онгоцуудыг «Хиэй», «Кирисима» байлдааны хурдан усан онгоцууд, хүнд их буутай «Тонэ», «Тикума» онгоцууд, хөнгөн «Абукума» хурдан байлдааны усан онгоц, 11 шуурхай сөнөөгч усан онгоцууд ( 6 усан доогуурх онгоц) дагалдан хамгаалж явжээ.

Сувдан эрэг рүү хийсэн энэхүү довтолгооны үндсэн зорилго нь АНУ-ын Номхон далайн флотыг хүчгүй болгож Японы армийн Зүүн өмнөд Ази дахь цэргийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх явдал байжээ.

1941 оны 12-р сарын 7-ны өглөө Японы нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд дээрх нисэх онгоцнууд Оаху арлын нисэх онгоцны буудлууд болон Сувдан эрэг орчим зангуутай зогсож байсан хөлөг онгоцууд руу довтлов. Уг довтлгооноор дөрвөн байлдааны хөлөг онгоц, хоёр устгагч, нэг мина тавигч устжээ. Мөн 4 байлдааны хөлөг онгоц, гурван хөнгөн хөлөг онгоц, нэг устгагч маш хүнд гэмтсэн байна. Америкийн агаарын тээврийн алдагдал 188 сүйрсэн, 159 их эвдэрсэн онгоц байв. Америкчууд 2403 хүнээ (тэдгээрийн 1000 гаруй нь "Аризона" байлдааны хөлөг онгоцонд сууж явсан) алагдаж, 1178 хүн шархаджээ. Япончууд 29 онгоц - 15 шумбагч бөмбөгдөгч, 5 торпедо бөмбөгдөгч, 9 сөнөөгч онгоцоо алджээ. Таван жижиг шумбагч онгоц живжээ. Нийт 64 хүн (55 нисгэгч, 9 шумбагч онгоц) амь үрэгдсэн ажээ.

Сувдан эрэг рүү хийсэн дайралт Японы хувьд гайхалтай их амжилт болж, уг ажиллагааг анх төлөвлөж байсан хүмүүсийн хүлээлтээс хамаагүй ихээр давсан гэдэг. АНУ-ын Номхон далайн цэргийн флотыг зургаан сарын турш зогсоож саармагжуулсан нь Япон улс Хонконг, Бирм, Голландын Зүүн Энэтхэг, Малай, Сингапур, Филиппин зэрэг Зүүн өмнөд Азийн ихэнх хэсгийг хялбархан эзлэх боломжийг олгосон юм.