Статистик мэдээллийн төв
Эрүүл мэндийн статистик мэдээллийн төв
засварлахАнх Эрүүл мэндийн тооцоолох машинт станц гэх Эрүүл мэндийн статистикийн мэдээллийн төвийн анхны нэгж Эрүүл мэндийг хамгаалах яамны бүрдэлдэхүүнд үүссэн.
Төвийн удирдах дарга нар
засварлахОн | Даргын нэр | Мэргэжилт | Хийсэн ажил |
---|---|---|---|
1994 - 2005 | П.Алтанхуяг | Хүний их эмч |
|
2000 - 2008 | Д.Нямхорол | Эрүүл ахуйч |
|
Програм хангамжийн хөгжил
засварлах1994 оноос өмнө DBASE III програмыг ашиглан ажиллуулах кодыг ашиглан эрүүл мэндийн статистикийн мэдээллийн оруулах, боловсруулах үйл ажиллагааг явуулдаг байжээ. Жилийн эцсийн тайлангийн боловсруулах програм хангамж тасралтгүй 72 - 200 цаг орчим ажиллаж тайланг нэгтгэн дүгнэж байжээ.
1994 - 2001 онд MNSYS програмыг Програм зохиогч Т.Намхайнямбуу хөгжүүлж, Монгол улсын эрүүл мэндийн салбарт анхны програмтай болсон. Уг програм нь өвчлөл, нас баралт, төрөлт, хөдөлмөрийн чадвар түр алдалтыг мэдээлэх картыг компьютерт шивж оруулах, боловсруулах зориулалттай байсан. Мөн жилийн эцсийн тайлангийн боловсруулах програм хангамжийг хөгжүүлж 1 цагийн дотор боловсруулах хүчин чадалтай програм хангамжийг боловсруулж байсан.
2001 онд MedInfo нэртэй програм хангамжийг Т.Намхайнямбуу хөгжүүлж Эрүүл мэндийн салбарын хэмжээнд тарааж байсан. Уг програм хангамж MS-DOS үйлдлийн системд ажиллахаар хийгдсэн ба DBASE III мэдээллийн баазад өгөгдлийн хадгалдаг байсан.
2006 онд H-Info нэртэй програм хангамжийг бүх аймаг, нийслэлийн ЭМГ болон нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд хэрэглэж эхэлсэн. Нийт 150 орчим байгууллагад хэрэглэдэг байснаас улсын тайлан мэдээг 1 хүрэхгүй хугацаанд нэгтгэж гарах боломжтой болжээ.
2008 онд H-Info v2 хувилбарыг Т.Намхайнямбуу удирдан Microsoft Windows орчны програм хангамж болгон сайжруулж, бүх сум, өрхийн түвшинд ашиглах боломжтой болгож сайжруулан хөгжүүлсэн. Эмнэлгийн ажилтангуудад сургалтыг тасралтгүй 3 жилийн хугацаанд явуулж 700 орчим эмч, сувилагчийг сургасан байдаг.