Стандарт загвар

Эгэл бөөмийн физикийн Стандарт загвар (Англи: Standard Model) нь цахилгаан соронзон, сул, хүчтэй харилцан үйлчлэлүүдийг нэгтгэн тайлбарласан онол бөгөөд одоогоор ажиглагдаад байгаа бүх эгэл бөөмсийг нэгтгэн системчилсэн юм. Энэ онол 20-р зууны сүүлийн хагаст олон физикчдийн шаргуу судалгааны үр дүнд хүчтэй хөгжин одоо хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэртээ 1970-аад оны дундуур бүрэлдэн тогтсон байна. Уг онолын туршилтын баталгаанууд нь түүний байр суурийг бэхжүүлж физикчдийн өдөр тутамын судалгааны хэрэгслэл болсон байна. Баталгаанууд 1995 онд кваркыг нээснээр эхлэж 2000 онд τ(тау) нейтриног, 2013 онд Хиггс бозоныг нээснийг дурдаж болно.