Соронзонболдын Батболд

Танилцуулга.

засварлах

 

Хүүхдийн элч хөгжмийн зохиолч, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналт, Багшийн мэргэжил дээшлүүлэх инситутийн зөвлөх, МУГБагш Соронзонболдын Батболд нь Архангай аймгийн Батцэнгэл суманд 1958 оны 2-р сарын 13-ний өдөр төржээ. С.Батболд нь 1978 онд Багшийн сургуулийг хөгжмийн багш мэргэжлээр төгсөж 1978-1981 онд СЭЗДС, 1981-1983 онд нийслэлийн Баянгол дүүргийн 47 дугаар сургууль, 1984-1994 онд Монголын Хүүхдийн Ордонд хөгжмийн багш, 1994-2011 онуудад чөлөөт уран бүтээлч, 2012-2018 онд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтид хөгжмийн боловсролын арга зүйчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суусан.

БГД-ийн 47-р сургуульд дуу хөгжмийн багш. /1981-1983 он/ Тус сургуульд ажиллаж байхдаа “Жавхаа” хамтлагыг үүсгэн байгуулж тус хамтлагт "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн 6-8-р ангидаа дуучин, бөмбөрчин байжээ. МХОрдонд найрал дуу цахилгаан хөгжмийн багшаар ажиллаж байх үеэсээ /1984-1994/ он уран бүтээлийнхээ замыг эхэлжээ. МУГБ С.Батболдын байгуулсан "Цэцэг" хамтлаг нь одоо хирнээ ард түмний дунд үгүйлэгдэн дурсагдаж Монголын радиогийн алтан фондонд байгаа тус хамтлагийн дуунууд нь хүүхэд багачуудын сонсох дуртай дуунууд хэвээр байна.

Монголын хүүхдийн дууны урын санг баяжуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй цөөхөн хөгжмийн зохиолчын нэг юм. МУГБ, хөгжмийн зохиолч С.Батболдын зохиосон гурван зууд хүүхдийн дуунуудаас “Дэлхийгээ би мэднэ”, “Цасхан”, “Олуулаа”,  “Бага ангийн багшдаа баярлалаа”, “Миний ээж”, “Миний дотны найзууд”, “Говийн өглөө”, “Багачуудын ордон”, ”Анхны хайр”, “Гүзээлзгэнэ”, “Дээс дээс”, “Би зурах дуртай”, “Цаатан хүүгийн дуу”, “Би дуучин”, "Цасан доор жимс ургана"... зэрэг олон дуунууд нь FM, радио, телевизээр эгшиглэн үе үеийн хүүхэд багачуудын дуулах дуртай дуунууд болсоор байна.

Залуу дуучин Өнөдэлгэрийн дуулсан "Анхны хайр" киноны дуу нь одоо хүүхэд залуусын хамгийн сонсох дуртай дууны жагсаалтын тэргүүнд бичигдэж байна. Тэрээр уран бүтээл туурьвахын зэрэгцээ олон авьяаслаг хүүхдүүдийн авьяас билгийг нээн хөгжүүлж урлагийн ертөнцөд гаргаж ирсэн бөгөөд одоо ч түүний шавь нар нэмэгдсээр л байна. "Харанга" хамталгийн дуучин Төрийн шагналт, МУГЖ Х.Лхагвасүрэн Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших, Чингэс хаан хамлагын гитарчин Д.Саруулсайхан," Хөсөгтөн" хамтлагийн ахлагч МУГЗ Д.Ариунболд, "Хар сарнай" хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргал, "Никитон" хатлагын хөгжимчин Б.Цогтбаяр, Г.Золбоо, "Маршал" хамтлагийн ахлагч, хөгжмийн найруулагч Ц.Уянга, гитарчин Нармандах, дуучин Л.Байзада, Ч.Батболд, Ч.Мөнхчулуун, Батдэлгэр... гээд олон авьяаслаг дуучид ,хөгжимчдийг Монголын урлагийн ертөнцөд бэлтгэн гаргаж ирсэн нөр их хөдөлмөрч, чадварлаг, жинхэнэ багш хүн билээ.

Хөгжмийн зохиолч, МУГБагш С.Батболд нь Монголын өсвөр үеийнхний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нэгэн билээ. БСШУЯ-ны Ерөнхий боловсорлын сургуулийн хөгжмийн боловсорлын хичээлийн сурах бичгүүдийг зохиох багийн ахлагчаар ажилласан юм. 2006 онд 1-3-р ангийн сурах бичиг, 2009 онд 8-9-р ангийн сурах бичиг, 2011 онд 4-р ангийн хөгжмийн хичээлийн сурах бичгийг зохиох зохиогчийн багийн ахлагчаар ажилласан. С.Батболд багш Монголын үндэсний телевизийн Мазаахай нэвтрүүлгийн дуу “Би Мазаахай байна” , “Дасгалаа хийгээрэй дагаад хийгээрэй 1,2,3,4. "Том ахын аялал" хүүхдийн танин мэдэхүйн нэвтрүүлгийн дууг зохиожээ. Хөгжмийн зохиолч, гавьяат багш С.Батболд нь авьяаслаг өсвөр багачуудад, хөгжмийн багш нарт, хөгжимлөг гэр бүлд зориулан өөрийн зохиосон хүүхдийн дуунуудаараа зургаан түүвэр ном болгон гаргаад байна. Бидний дуулах дуртай дуу” /1993 он/, Бага ангийн багшдаа баярлалаа” /1999 он/, "Миний дотны найзууд” CD-ний хамт /2008он/ Тус ном нь БСШУЯ-ны шилдэг номоор шалгарсан. "Аяны шувууд ирлээ” /2011 он/ Тус ном нь БСШУЯ-ны шилдэг номоор шалгарсан. "Дэгдээхэйн дуу” /2012 он/, Өөрийн зохиосон 100 дуутай "Уярлын долоон эгшиг" түүвэр ном. /2016 он /. Эдгээр номууд нь хөгжмийн багш нарын хичээлдээ ашиглах гол номууд болсоор байгаа билээ. С.Батболд нь хүүхдэд зориулсан зургаан CD,DVD гаргасан ба 2021 онд "Монгол хүүхэд" шинэ цомгоо гаргасан. Түүний эмхэтгэсэн "Монголын хүүхдийн шилдэг дууны түүвэр" ном нь Монголын хүүхдийн үе үеийн шилдэг 176 дуунаас бүрдсэн бөгөөд энэхүү нилээн хөдөлмөр судалгаа шаардсан ном 2009 оны БСШУЯ-ны шилдэг ном болсон. Монголын биеийн тамирын спортын хорооны захиалгаар 2008 оны Олимпын дуу болох О.Сундуйн шүлэг “Олимпын дэвжээнд босоо Монгол” дуу клип нь Бээжингийн олимпод оролцсон манай тамирчдад их урам зориг, эрч хүч өгсөн сайхан дуу болсныг Монголын олимпын хороо, тамирчид Таван цагираг сониндоо магтан ярилцлага өгсөн байдаг.

Сүүлийн үед хийсэн томоохон уран бүтээлээс нь дурьдвал 2011 онд нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн найруулсан”Хурдан том болохсон” хүүхдийн уран сайхны киноны дууг, Найруулагч Мандахын найруулсан “Анхны хайр” киноны хөгжим, дууг бичсэн билээ. “Гэгээн Муза 2011” наадмаас “Солгой харандаа” хүүхдийн дуулалт жүжгээрээ “Шилдэг хөгжмийн зохиолч”-оор шалгарсан. 2020 онд хүүхдийн зохиолч Н.Мандалын зохиол “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн дуулалт жүжгийн хөгжмийг бичсэн бөгөөд Хүүхэлдэйн театрт тоглогдож байна. Одоо энэ дуулалт жүжиг MNB телевизээр “Шүдний аялал” цуврал коментууд болон хүүхдүүдэд хүрч байна. Хүүхдийн дууны төрөлд авьяас билэг оюун ур чадвараа дайчилан ажиллаж байгаа хуруу дарам цөөхөн уран бүтээлчийн нэг билээ. Орчин цагийн болосвролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 11-р сарын 11-ний өдрийн 81-р  зарилгаар МУГБагш цол хүртсэн. МУГБагш, хүүхдийн элч хөгжмийн зохиолч С.Батболд уран бүтээл, хөрөг нэвтрүүлгүүдийг эндээс үзэж болно https://www.youtube.com/@huuhed/videos

Гадны холбоосууд

засварлах

https://www.youtube.com/@huuhed/videos