Сонгуулийн музей
"Сонгуулийн музей" нь 2020 оны 6-р сард www.electionmuseum.mn хаягаар нээгдсэн иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, сонгогчдын санах ойг сайжруулах зорилготой цахим музей юм.
Уг музейг 2015 онд бичигдсэн "Сонгуулийн музей байгуулъя" нийтлэлийн агуулгад тулгуурлан байгуулжээ. Сонгуулийн музей нь Монгол улс дахь анхны цахим музей бөгөөд сонгогчдын боловсролд чиглэсэн цахим музейн агуулгаараа олон улсад анхдагч болдог.
Сонгуулийн музей нь дараах 3 танхимтай.
- Мөрийн хөтөлбөрийн танхим
- Амлалтын танхим
- Уран үгийн танхим
Танхим тус бүр нь сонгуульд нэр дэвшичгдийн сонгуулийн үеийн амлалт, сонгогчдод хандсан уран үг, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдийг музейн үзмэр хэлбэрээр байрлуулж нийтэд нээлттэй хүртээл болгодог. Үүсгэн байгуулагчид нь сонгогчдын хэт мартамхай байдлыг өөрчлөх нь музейн ач холбогдол гэж тайлбарладаг.
18 нас хүрсэн иргэн музейд үзмэр хандивлах нь нээлттэй байдаг.