Сонгодог домог зүй
Сонгодог домог зүй, Грек болон Ромын домог зүй гэдэг нь эртний Ром болон Грекийн хамтын цогц судлал юм. Домог зүй нь барууны хожуу үеийн соёлд сонгодог эртний үеэс үлдэж чадсан бүтээлүүдийн нэг билээ. Грекийн “mythos” гэдэг нь үг яриаг илэрхийлдэг ч , түүх, үдгэр өгүүллэгийг мөн илэрхийлдэг. Эртний эрний өмнөх сүүлийн хоёр зуун болон түүнээс хойш зууны турш Ромчууд Грекийг эзлэсний дараагаар өөрийн гэсэн бурхдаа өөрсдийн Роман(латин) бурхадын нэрээр хадгалан Грекчүүдээс олон домгийн түүхийг шууд хүлээн авч байжээ. Үүний үр дүнд Ром Грекийн сахиуснууд түүх болон уран зохиолтой тэнцэхүйц болсон. Жишээлбэл, Ром болон тэнгэрийн бурхан Бархасбадь эсвэл Жав Грекийн Зевстэй адилтгасан . Ромын үржил шимийн бурхан Сугар гарагийг Грекийн Афродита бурхантай хамт, Ромын далайн бурханг Далай ван , Грекийн бурхан Пасейдонтой. Дундад зууны болон сэргэн мандалтын үед Европт латин хэл давамгайлсан хэвээр байсан нь Ромын эзэнт гүрнийг өргөн болоход голлон нөлөөлсөн.