Соларис (үйлдлийн систем)

Соларис (Англи: Solaris) бол Sun Microsystems компаниар хөгжүүлэгдэж, UNIX-ээр хүлээн зөвшөөрөгдсөн үйлдлийн систем юм.

Ерөнхий

засварлах

Solaris анх Sun Microsystems – ийн боловсруулсан Unix үйлдлийн систем юм. 2010 оны нэгдүгээр сард Sun болон Oracle – ийг хамттан худалдан авснаас хойш Oracle корпорациийн мэдэлд байна. Solaris нь SPARC систем дээр голлон ажилладаг. Solaris нь SPARC-base, x86-base ажлын машин, Oracle cервер болон бусад автомат машиныг дэмждэг. 2005 оны зун, Sun Microsystems нь CDDL – ийн тусгай зөвшаарлйн дагуу basecode гаргасан, мөн нээлттэй эх төсөл байгуулагдсан. OpenSolaris нь Sun програм хангамжийн эргэн тойрондох хөгжүүлэгч болон хэрэглэчийн хамтын нийгэмлэг байгуулахыг хүссэн.

2010 оны нэгдүнээр сард Sun Microsystems-ийн худалдан авалтын дараа, Oracle OpenSolaris –ийн тархалт болон хөгжүүлэлтийн загварыг зогсоох шийдвэр гаргасан. Oracle, Solaris – ийн цөм дэх эх кодын олон нийтийн шинэчлэллийг харгалзан зогсоосон, харин үр дүнд нь Solaris 11 гарч тэр нь эзэмшигчийн хаалттай хувийн үйлдлийн систем болон гарсан. 2000-аад он 2005 онд Sun Microsystems (Сана Микросистемс) компани Solaris (Соларис) системийн (UNIX System V Цуврал 4-д суурилсан) ихэнх кодоо OpenSolaris (Опен Соларис) гэдэг нээлттэй эхийн төсөл болгов. Шинэ Sun OS технологиуд (ялангуяа ZFS файлын систем) нь OpenSolaris төслөөрөө анх гарсан. Удалгүй OpenSolaris-ийн Sun компанийн бус тархацууд гарсан. 2010 онд Oracle (Оракел) компани Sun-ийг өөрийн болгоход OpenSolaris төсөл зогссон боловч бусад тархацууд нь хөгжигдсөөр байгаа.

Ирээдүйн хөгжүүлэлт

засварлах

2038 он Unix нь системийн цагийг "Unix-н Эрин" (Unix Epoch) буюу 1970 оны 1-р сарын 1-ны 00:00 цагаас эхлэн секундээр тоологдох "signed long" буюу тэмдэгтэй урт бүхэл тоон төрлөөр тодорхойлогдсон time_t төрлийн хувьсагчид хадгалдаг. 2038 оны 1-р сарын 19-нд 32 бит Unix системийн цаг нь 0-ийн хойноос 31 нэг (0x7FFFFFFF) байснаас 1-ийн хойноос 31 тэг (0x80000000) болох буюу тэмдгийн битийг өөрчилснөөр он нь 1901 юм уу 1970 болно. 1970-н оноос өмнөх цагийг цөөн хэрэглэгдэнэ гэж үзвэл time_t төрлийг "тэмдэггүй 32 бит бүхэл тоо"-н төрлөөр өөрчилж болно. Гэхдээ дээрх алдааг зөвхөн 2106 оны 2-р сарын 7 хүртэл л хойшлуулахаас хэтрэхгүй бөгөөд програмуудын цагийн форматын зөрөөнөөс янз бүрийн алдаа гарч болно. Зарим Unix-ийн хувилбарууд уг алдааг тооцсон байдаг. Жишээ нь 64 битийн Solaris, Linux хоёр time_t-г 64 битийн урт бүхэл тоогоор тодорхойлсон байдаг нь үйлдлийн систем болон 64 битийн програмууд нь 292 тэрбум жилийг зөв илэрхийлж чадах юм. 32 бит time_t-г хэрэглэдэг 32 битийн програмууд нь 64 бит Solaris системд хэвийн ажиллах ч 2038 оны алдаа нь хэвээрээ байна.

Бүтцийн дэмжлэгүүд

засварлах

Solaris нь платформуудын хувьд нийтлэг кодын суурийг ашигладаг: SPARC болон i86pc (x86 болон x86-64 аль аль нь орно). Solaris нь тэгш хэмтэй олон үйлдлийг боловсруулахад тохиромжтой, олон тооны CPU – г дэмждэг. Sun SPARC урьд нь найдвартай цогц төхөөрөмж байсан, (үүнд 64 – битийн SPARC нь Solaris 7 програмуудыг дэмждэг байсан) , харин одоо бол зах зээлд нэгдсэн багц хэлбэрээр байна. Энэ системийг удирдахад илүү найдвартай, гэхдээ компьютерийн тоног төхөөрөмжийн түүхий эдтэй харьцуулахад зардал нь илүү нэмэгддэг. Гэсэн хэдий ч , x86 нь Solaris 2.1 хойш мөн 64 – битийн x86 нь Solaris 10 хойш системүүдийн програмыг дэмждэг. Sun нь АMD Opteron ба Intel Xeon дээр суурилсан өөрсдийн “x64” ажлын машин болон серверд ашиглах процессоруудыг зах зээлд эрчимтэйгээр нийлүүлсэн, мөн “x86” системийг үйлдвэрлэсэн компаниудын нь Dell, Hewlett-Packard болон IBM зэрэг байна. Суурилуулах болон хэрэглээ Solaris – д бие даасан систем суулгах шаардлагагүй.(MySQL, Apache гэх мэт нэмэлт програм хангамж) Мөн Sunfreeware болон OpenCSW нь багцалсан хэлбэрээр мөн суулгаж болно. Solaris cуулгах нь физик зөөвөрлөгч болон ширээний компьютер эсвэл серверийн сүлжээгээр суулгаж болно.

Бусад платформ

засварлах

Solaris 2.5.1 PowerPC платформийн дэмжлэг орсон, гэвч дараан Solaris 2.6 хувилбар дээр портыг цуцалсан. 2006 онд Blastwave дээр хөгжүүлэгчид олон нийтэд Polaris нэртэй PowerPC порт дээр ажиллаж эхэлсэн. 2008 оны 10 cард Sirius – ийн туршилтын хувилбарыг гаргасан, энэ тэр үедээ Linux – ийн Z нэгдсэн санг ашиглах эрхтэй байсан. Solaris нь Linux платформын хоёртын интерфэйсийг дэмждэг, Solaris нь Linux – ийн хоёртын x86 системийг ажиллуулахыг зөвшөөрсөн. Дэлгэцийн харагдах

Соларис хувилбаруудын хугацааны хүснэгт

засварлах
 
Хугацааны хүснэгт

Гадны холбоос

засварлах