Содномдоржийн Дамбадаржаа

Содномдоржийн Дамбадаржаа (Монгол улсын Төв аймийн Баянцогт сумын нутагт 1921 онд төрж, 2016 онд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол улсын төрийн зүтгэлтэн, Гадаад Явдлын яамны орлогч сайд, Элчин сайд, дипломатч.

1921 онд ядуу олон хүүхэдтэй малчин Содномдоржийн хүү болж төржээ. Бага насандаа бичиг үсэгтэй болсон хэдий ч амьдралын эрхээр 16 ч хүрээгүй байхдаа 1937 онд Аж үйлдвэрийн комбинатын заводод ажилчнаар орж байжээ. Угийн бичиг үсэгт дуртай, гайгүй сурч байсан учраас аж үйлдвэрийн санхүүд данс хөтлөгч, дараа нь нягтлан бодогч болсон байна.

1955 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль төгссөн.

1963-1966 онд ЗХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын Академид сурч төгссөн.

1970-1974 онд БНМАУ-аас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд.

1974-1978 онд БНМАУ-аас Япон улсад Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд,

1978-1982 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд,

1982-1988 онд БНМАУ-аас АБНЕгипет улсад Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд.

Эхнэр: Дуламсүрэн. 5 хүүхэдтэй.

Түүний ажил хөдөлмөрийг үнэлж "Хөдөлмөрийн гавъяаны одон" хоёр, "Алтан гадас одон", Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын цол мөн 1997 онд Япон улсын “Мандах нар” одонгийн “Алт,мөнгөн од” зэрэглэлийн одонгоор шагнуулсан байна.