Содномбалжирын Бүдрагчаа
Содномбалжирын Бүдрагчаа (1933 онд Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт төрсөн-1998 онд нас барсан) Монгол улсын хуулийн зүтгэлтэн, хуульч, хошууч генерал.
1940-1947 онд бага , дунд сургуульд сурсан.
1956-1965 онд Улаанбаатар хотын Хууль цаазны дунд сургууль,
Марксизм - Ленинизмын Оройн Их Сургууль ,
ЗХУ-ын Эрхүү хотын Их сургуулийг хуульч мэргжлээр төгссөн. Багш , хуульч , түүхч мэргэжилтэй .
1948-1953 онд аймаг, сумын бага сургуулийн багш ,
1953-1956 онд Завхан аймгийн АДХГЗ-ны Гэгээрлийн хэлтэст кабинетийн эрхлэгч, байцаагч, аймгийн прокурорт хэсгийн прокурор, мөрдөн байцаагч,
1958-1961 онд Улсын прокурорын туслах,
1965-1969 онд Улаанбаатар хотын прокурор , Улсын прокурорын 1 дүгээр орлогч,
1969-1979 онд НАХЯ-ны 1 дүгээр орлогч сайд, УЦСЕГ-ын дарга, 1971 онд Монголын цагдаагийн анхны генерал цолтон болж байсан.
1979-1988 онд Улсын прокурорын 1 дүгээр орлогч, БНМАУ-ын прокурор,
1988-1990 онд НАХЯ-ны 1 дүгээр орлогч сайд УЦСЕГ-ын дарга ,
1992-1997 онд Мөрдөн байцаах газрын зөвлөх , Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр тус тус ажилласан .
С.Будрагчаад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 220 дугаар тогтоолоор " Хошууч генерал " цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон , Байлдааны гавьяаны одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт болон ойн медалиудаар шагнаж , 1983 онд " Терийн хууль цаазны жинхэнэ зөвлөх " цолыг олгожээ.
С.Будрагчаа нь БНМАУ-ын АИХ-ыг сонгох 8,9,10,11 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ.