Энэ загасыг анх судалж Pterophyllum буюу "Далавчтай навч" гэж нэрлэжээ. Цихлидийн овгийн цэвэр усны загасны нэг юм. Ихэнхи загас тэжээгчид Pterophyllum ийг Angelfish гэж дууддаг. Аngelfish ууд Өмнөд Америкийн дулаан бүсийн гол мөрнүүд болох Aмазoн мөрөн, Оронико мөрөн болон Essequibo мөрөнд нутагладаг. Pterophyllum нь бусад Цихлидүүд дундаа хамгийн ер бусын хэлбэртэй загас ба хавтгай бөөрөнхий бие, нуруу ануснаасаа дээш доош сунасан гурвалжин сэлүүртэй байдаг. Биеийн хэлбэр нь хавчиг бөгөөд булан тохой, ургамлын дунд нуугдах, өөрийгөө өнгөлөн далдлахад гайхалтай зохицсон байдаг ажээ. Энэ загас байгаль дээр биен дээрээ уртаашаа урт судалтай, жижиг жараахай болон бичил амьтаар хооллоно, өнгө нь өнгөлөн далдлалтанд зохицсон байдаг. Angelfish нь Altum, Leopoldi, Scalare гэсэн 3 янз байдаг. Angelfish нь амьдрах орчин нөхцөлөөсөө хамааралтай загас ба 2 оос 4 ийг 200 литр аквариумд тэжээхэд тохиромжтой. Тэд 6 инч урт болох үедээ ууртай ширүүн болж бусад загастай таарахаа болидог ба зөвхөн өөрийн төрлийнхөө байхыг эрмэлздэг. Том аквариумд тэжээх үед ч тэд үржлийн үедээ бусад залуу загаснуудруугаа халдаж зулзагануудыг иддэг. Хэрвээ тэжээлийг сайн тохируулж анхаарал тавьсан бол хагас жилээс нэг жилийн дотор маш хурдан өсч бие гүйцдэг. Өсөлтөнд нь маш чухал зүйл бол янз бүрийн тэжээллэг хатаасан ялтсан тэжээл болон амьд тэжээлийг хольж өгөх, бас дулааны хэм, аквариумны хэмжээ зэрэг нөлөөлдөг. Аngelfish ийн амьдардаг Амазон мөрний усны найрлага хатуулаг зэрэгийг гэрийн нөхцөлд бүрдүүлэхийн тулд өргөн аквариуманд 25 - 26С ийн 6.3 аас 7.0 pH хатуулагтай ус байлгавал тохиромжтой. Сайн ус цэвэршүүлэгчээр усыг байнга цэвэр байлгах хэрэгтэй. Учир нь тэд маш эмзэг, амархан мөөгөнцөр гэх мэтээр өвчилнө.

Тэжээх аквариумных нь ус цэвэр, дулааныг халаагуураар тогтмол байлгах, урт далбагар навчтай ургамал ургуулах байлгах хэрэгтэй. Бас Дун хийж өгвөл орчиноо цэвэрлэдэг. Ургамал нь загасыг шинэ орчинд түргэн дасгах болон усны найрлагыг сайжруулдаг.

Скалярия нь хосоороо амьдарч түрсэлдэг ба амьдрах орчин сайтай үед 6 сараас 1 жилийн дотор эр эм загас хоорондоо дасаж хосолдог. Энэ үед түрслэх газраа бэлдэж бусад загасыг хавьтуулдаггүй.