Си Эн Эн

CNN (Си-Эн-Эн гэж уншдаг; англиар товчлол. Cable News Network- Кабелийн мэдээний сүлжээ) - америкийн бизнесмэн Тед Тёрнер-ын (англиар Robert Edward "Ted" Turner III)- 1980 оны 6 дугаар сарын 1-нд байгуулсан телевизийн суваг.

Warner Media (Уорнер Медиа) эзэмшилд байдаг Turner Broadcasting System (Тёрнер) компаний нэгэн салбар нь юм.

CNN нь дэлхийд анх удаа 24 цагийн турш мэдээ дамжуулах санал дэвшүүлж хэрэгжүүлсэн юм. 2005 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар CNN нь кабелийн болон хиймэл дагуулын мэдээллийн 14 суваг, хоёр радио станц, зургаан интернэт сайт, гадаадад 37 өөрийн товчоотой байсан. CNN-ний мэдээг 38 сансрын хиймэл дагуул дамжуулж, дэлхийн 212 улс орон, нутаг дэвсгэрийн 200 сая гаруй өрхөд хүрдэг байна.

АНУ-д тэргүүлэх байр суурь эзэлдэг хэдий ч "CNN" нь Их Британий "BBC"-ийн үзэгчдээс бага байдаг олон улсын мэдээллийн үйлчилгээнүүдийн дунд хоёрдугаарт бичигдэж байна (BBC World News - 277,6 сая өрх үздэг).

Холдингийн тэргүүн Жэф Цукер (англиар. Jeff Zucker).

АНУ дахь CNNEdit

Атлантад төв нь байралдаг. АНУ-ын Бостон, Вашингтон, Даллас, Детройт, Лос-Анжелэс, Майяами, Шинэ Орлеан, Нью-Йорк, Сиэтл, Сан-Франциско, Чикаго хотууд салбарууд үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Үзэгчдийн тоог тогтоодог Nielsen-ийн судалгааны дагуу CNN мэдээллийн сүлжээнүүдийг тэргүүлдэг байна. Гэсэн хэдий ч удаан хугацааны үзэгчдийн тоогоор (Nielsen Dot Ratings) Fox News-ээс доогуур байна. CNN нь голчлон Атланта хотын төв байр, Нью Йорк, Вашингтоны студиудаас нэвтрүүлэг дамжуулдаг. Америкийн Нэгдсэн Улсад 2004 оны 12 дугаар сарын байдлаар мэдээний суваг АНУ-ын 88.2 сая орон сууц, байшин, 890.000 гаруй зочид буудлын өрөөнд мэдээгээ цацдаг байна.

Европ дахь CNNEdit

CNN -ний Европ дахь төв байр Лондон хотод байралдаг байна.

Гадаад дахь салбаруудEdit

  • Амман, Иордания (небольшое бюро)
  • Афины, Греция (небольшое бюро)
  • Багдад, Ирак
  • Бангкок, Таиланд
  • Берлин, Германия
  • Бейрут, Ливан
  • Брюссель, Бельгия (небольшое бюро)
  • Буэнос-Айрес, Аргентина
  • Гавана, Куба
  • Гонконг, Китайская Народная Республика
  • Джакарта, Индонезия
  • Дубай, ОАЭ
  • Исламабад, Пакистан
  • Иерусалим, Израиль
  • Каир, Египет
  • Лондон, Великобритания
  • Мадрид, Испания
  • Мехико, Мексика
  • Москва, Россия
  • Найроби, Кения (небольшое бюро)
  • Нью-Дели, Индия
  • Рим, Италия
  • Пекин, Китай
  • Рио-де-Жанейро, Бразилия (небольшое бюро)
  • Сан-Паулу, Бразилия (небольшое бюро)
  • Сеул, Южная Корея
  • Токио, Япония
  • Франкфурт, Германия (небольшое бюро)