Системийн дуудалт
Ачааллагч програм нь үйлдлийн системийг ачааллаж програмыг ажигллагаанд оруулахыг мэддэг. Үүний тулд ачааллагч програм нь санах ойгоос гол нь үйлдлийн систем рүү хандах хэрэгтэй. Ингэснээр үйлдлийн системийн эхний процессийг жишээ нь ‘init’ гүйцэтгэж дараагийнх нь хүлээж эхэлнэ. Үйл ажиллагааны тохиолдлыг техник хамгамж ч бай програм хангамж ч бай ихэвчлан тасалдлын дохиогоор мэдээлдэг. Техник хангамж нь тасалдлыг ямарч үед CPU-рүү түгээгүүрээс дамжуулж дохио явуулсанаар тасалдлыг хийдэг. Харин програм хангамж нь тусгай команд болох системийн дуудалт ‘system calls’ ‘ monitor calls’ тусламжтайгаар тасалдлыг гүйцэтгэдэг. Энэ үйл ажиллагаа нь заасан хаяг буюу эхлэх хаягыг агуулагчаар тодорхойлогддог. Ажиллааг гүйцэтгэж дууссаны дараа тасалдал хийхээс өмнө хийж байсан үйл ажиллаагаа үргэлжлүүлнэ. Энэ тасалдал нь компьютер архитектурын чухал хэсэг юм. Компьютер бүр өөр өөрийн гэсэн тасалдах механизмтай байдаг боловч тодорхой функцүүд элбэг тохиолдоно. Контроллер нь оролт гаралтын үйлдэл дуусвал тусгай тасалдал ашиглана CPU-д энэ тухай мэдэгдэнэ. Хэрэв хэрэглэгчийн програм нь системийн захирамжийг ашиглахыг хүсвэл зөвхөн үйлдлийн системээс хүсэхээс өөр аргагүй болно. Энэ үед хэрэглэгчийн програм нь үйлдлийн системийг уг систетийн захирамжийг гүйцэтгэж өгөхийг хүсэх бөгөөд үүнийг системийн дуудалт буюу ‘system calls’ гэж нэрлэдэг. Тэгэхээр хэрэглэгчийн програмыг задлан харвал дотор нь энгийн захирамжууд болон системийн дуудалтууд байдаг. Системийн дуудалт нь үйлдлийн системд удирдлагыг шилжүүлээд ямар системийн захирамжийг хэрэглэгчийн програм хүсэж байгааг танилуулна.