Симболизм
Симболизм (грек. Simbolon - дүрс тэмдэг, таних шинж) - 19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр утга зохиол)дүрслэх урлагт хүчтэй түгсэн символизм нь импрессионизм, шүүмжлэлт реализм, позитивизмийнэсрэг үйл ажиллагаагаа чиглүүлж, зүүд, зөн совин, мөрөөдөл, зөгнөлийг үзүүлэхийг эрмэлзэв.
Символизмийн зорилго бол бодит байдлаас дээгүүр, далд, оньсого мэт харилцаа, тухайлбал, хайр дурлал, хүсэл тачаал, зориг эрмэлзлэл, эрх чөлөө, шударга үнэн, хагацал гуниг гэх мэт ертөнцийн төгс зүй зохицолд сайхан сэтгэлээр хүрэхийг эрмэлзсэн хүний дотоод ертөнц, бодол санааг үзүүлэх явдал бөгөөд тэдгээрийг орчин үеийн үйпдвэржилт, техникээс айсан гэлтэй бодлогоширсон, гайхсан дотогш хандсан, ажигласан дүрээр илэрхийпж байлаа. Өвчин зовлон, шаналалыг бага үзүүлдэг нь символизмийн бас нэг онцлог юм.