Сидни Поллак
Сидни Ирвин Поллак (англи. Sydney Irwin Pollack; 1934 оны 7-р сарын 1-нд АНУ-ын Индиана мужийн Лафейетт хотод төрсөн— 2008 оны 5-р сарын 26-нд Лос-Анжелес хотод нас барсан) — америкийн алдарт кино найруулагч, продюсер болон жүжигчин. Поллак 20 гаруй кино, 10 телевизийн шоу хийж 30 кинонд тоглосон байна.
Түүний 1985 онд бүтээсэн "Африкаас гарсан" (англи. Out of Africa) кино Оскарын шагналын шилдэг найруулагч, продюсерийн шагналыг хүртсэн. Мөн 1969 оны "Тэд морьдыг бууддаг, тийм үү?" (англи. They Shoot Horses, Don’t They?) киногоороо "Шилдэг найруулагч" номинацид нэр дэвшсэн. 1982 онд "Тутси" (англи. Tootsie) киног найруулж өөрөө нэг дүрд нь тоглосон.
Түүний хамгийн алдартай бүтээлүүд бол- Жеремиа Жонсон (1972), Бидний туулсан зам (англи. The Way We Were) (1973), Кондорын гурван өдөр (англи. Three Days of the Condor, 1975), Буруу санаагүй (англи. Absence of Malice, 1981) зэрэг кинонууд юм. Түүний дараагийн кинонууд нь Хавана (1990), The Firm (1993), The Translator (2005) зэрэг кинонуудыг багтаасан бөгөөд тэрээр Майкл Клэйтон (2007) кинонд продюсер болон тоглосон. Тэрээр NBC телевизийн "Will & Grace" (2000–2006) дээр Уилл Трумэний эцгийн дүрд тоглосон.