Африк тивийн урд өмнөд хэсэгт байрладаг Эсватинигийн хаант улс нь 17364 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай далайд гарцгүй орон юм. Тус улс зүүн хойд талаараа Мозамбик, хойд, баруун, урд болон зүүн урд хэсгээрээ Өмнөд Африк улстай хиллэдэг жижиг орон.Тус улсын газар нутгаас дэлхийн хоёр дахь том хэмжээтэй цул чулуу олдсон байна. Мбабанед байрладаг, 800 метрийн өндөртэй Сибэбэ рок гэх нэртэй уг чулуу нь гурван тэрбум жилийн өмнө дэлбэрсэн галт уулын хавтан юм. Эсватини улсын газар нутаг тийм ч том биш тул ихэнх жуулчид Сибэбэ рок руу очдог.