Сибирийн гүлмэр
Амьтан Сибирийн гүлмэр (Hynobius keyserlingii) нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн сүүлтэй хоёр нутагтны баг болох гүлмэрийн овогт багтана. Тайга, ойт хээрийн бүсийн ус, гол, мөрний ойр намгархаг газар амьдарна. Шөнийн амьдралтай амьтан учир өдөр хад чулуу, унасан дархины доогуур бүгнэ. Хөвсгөл нуурын зүүн өмнөд эрэг, Орхон голын адаг, Шаамар, Улаанбаатар орчим Баянзүрхийн ар, Дархадын хотгор, Эгийн голын адаг, Бага Хэнтийн нурууны Богдын гол зэрэг газраас тэмдэглэгдсэн. Баянзүрхийн арын багахан талбай дахь гүлмэрийн популяцийг хамгаалах, алж устгахыг хориглосон. 5 дугаар сарын эцсээр түрс шахах ба эмэгчин гүлмэрийн гаргасан түрсний хос уут бүрд 30-60 өндөг байна. 2 сар орчим болоод түрснээс залуу амьтан гарах ба 8 дугаар сард хуурай газарт шилжиж амьдардаг. Биологич Н.Лхамсүрэн анх 1993 онд энэ амьтныг олж тогтоон, баруун монголын анхны сүүлтэй хоёр нутагтан амьтнаар тэмдэглэж байсан ажээ. Мөн энэ судалгааны явцад Тэсийн голд Голын халиу амьдардаг болохыг шинээр тогтоосон байна.