Сибирийн бушилз
Сибирийн бушилз - (Англи: Kobresia sibirica), (Орос: Кобрезия сибирская)
Үл мэдэг гялалзсан хүрэн-хар хүрэн хатуу угларгаар бүрхмэл шигүү дэгнүүл бүхий олон наст ургамал. Шөвөг хэлбэрийн нарийн хуйлмал навчнуудтай. Түрүү хэлбэрийн өтгөн, зууван баг цэцэгтэй байдаг.
Өндөр уулын бүслүүрийн намгархаг ба чийглэг нуга, намагжсан хад асгатай газраар ургана. Мөн булгийн усаар тэжээгддэг ам хөндийн адгийн чийглэг нуга руу дорогшлон орж ирдэг.[1]
Ашигласан материал
засварлах- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 77]