Серхио Агуэро
Серхио Леонель "Кун" Агуэро дель Кастильо (исп. Sergio Leonel "Kun" Agüero del Castillo, 1988 оны зургаадугаар сарын 2-нд Килмес хотод төрсөн)[5] — Аргентины хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Сити болон Аргентины шигшээд тоглодог.
![]() Агуэро шигшээдээ, 2012 он | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Серхио Леонель Агуэро дель Кастильо[1] | ||
Төрсөн огноо | 1988 оны 6 сарын 2 [1] | ||
Төрсөн газар | Аргентин, Килмес[4] | ||
Өндөр | 1.72 м[2][3] | ||
Байрлал | Хуурмаг довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Манчестер Сити | ||
Дугаар | 16 | ||
Өсвөрийн баг | |||
1997–2003 | Индепендьенте | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2003–2006 | Индепендьенте | 54 | (23) |
2006–2011 | Атлетико Мадрид | 175 | (74) |
2011– | Манчестер Сити | 87 | (52) |
Шигшээ баг‡ | |||
2004 | Аргентин (17-) | 5 | (3) |
2005–2007 | Аргентин (20-) | 7 | (6) |
2008 | Аргентин (23-) | 5 | (2) |
2006– | Аргентин | 55 | (21) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 3. † Гараа (Гоол). |
Замнал Засварлах
2003 оны долоодугаар сарын 5-нд улсынхаа дээд лигт 15 нас 35 өдөртэй байхдаа элсэж түүхэн дэх хамгийн залуу тоглогч болж өмнөх буюу 1976 онд элсэж байсан Диего Марадонагийн[6] үзүүлэлтийг эвдэж байв. Агуэрог хойд эцэг нь Марадонагийн охин Жаннина Диноратай гэр бүл болоход том нөлөө үзүүлж байсан гэдэг.
Шигшээ багийнхаа 20 хүртэлх насны багт тоглож байхдаа 2005, 2007 онуудад Идэрчүүдийн ДАШТ-д аваргалж байсан ба 2008 оны Бээжингийн олимпын наадамд Бразилын шигшээ багийн эсрэг 3-0 харьцаагаар хожсон тоглолтонд хоёр гоол оруулж "Олимпын аварга" болж байв.[7] Шигшээ багийн бүрэлдэхүүнд тэрээр 2010 ДАШТ, 2011 оны ӨААШТ-д тус тус оролцсон.
2006 онд Европ зорьсон Агуэро Испаний Ла Лигийн Атлетико Мадрид багт Индепендьенте багаасаа 23 сая еврогийн гэрээгээр шилжжээ. Өөрийн нэр хүндийг өндөрт өргөх амжилт, ур чадвараа энэ багт тоглож байхдаа харуулсан бөгөөд 234 тоглолтонд оролцож 101 гоол оруулсан, УЕФА Европын лиг болон УЕФА-гийн Супер цомд түрүүлсэн гэх амжилтын буухиа хөвөрнө. Агуэро 2011 оны долоодугаар сард Премьер лигийн Манчестер Сити багт 35 сая фунт стерлингээр гэрээ байгуулсан түүхтэй.[8][9]
Амжилт Засварлах
- Аргентин
- Залуучуудын 2007 оны дэлхийн аварга
- Залуучуудын 2007 оны ДАШТ-ий алтан бөмбөг шагналын эзэн
- Залуучуудын 2007 оны ДАШТ-ий алтан шаахай шагналын эзэн (6 гоол)
- 2007 оны дэлхийн шилдэг залуу хөлбөмбөгчин (ФИФА)
- Олимпын аварга: 2008
- ДАШТ-ий мөнгөн медаль: 2014
- Атлетико Мадрид
- Интертото цомын эзэн: 2007
- Европын 21 хүртэлх насны шилдэг тоглогч (Tuttosport): 2007
- ЕФЕ трофей тэмцээний түрүү: 2008
- УЕФА Европа лигийн түрүү: 2010
- УЕФА-гийн супер цомын түрүү: 2010
- Манчестер Сити
- Премьер лигийн аварга: 2011/12, 2013/14
- Английн супер цомын түрүү: 2012
- Английн лигийн цомын түрүү: 2014
Эшлэл Засварлах
- ↑ 1.0 1.1 "Fact Sheet". Official Site. Retrieved 20 February 2014.
- ↑ http://www.fifa.com/worldcup/players/player=228528/index.html
- ↑ http://www.mcfc.com/Teams/First-team/Strikers/Sergio-Aguero
- ↑ "Bio". Official Site. Retrieved 20 February 2014.
- ↑ "Football Database – Agüero".
- ↑ "The rise of Sergio Aguero". BBC Sport. 7 May 2008.
- ↑ "Argentina 3 Brazil 0: Argentina in final after routing arch rivals - Olympics, Sport". The Independent. 2008-08-20. Retrieved 2011-08-24.
- ↑ "Sergio Aguero completes £35 million transfer to Manchester City". Daily Telegraph. 28 July 2011.
- ↑ "Manchester City move 'felt right' says Sergio Aguero". Independent. 29 July 2011.
Холбоос Засварлах
- Албан ёсны цахим хуудас
- Профайл - Манчестер Сити
- Серхио Агуэро - Фэйсбүүк
- Серхио Агуэро - Twitter
- Профайл - Transfermarkt