Сергей Сергеевич Разов
Сергей Сергеевич Разов (1953 оны 1 дүгээр сарын 28-нд төрсөн) - Зөвлөлтийн болон Оросын дипломатч, ОХУ-ын дипломат албаны гавьяат ажилтан (2013).
1975 онд ЗХУ-ын ГХЯ-ны Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Англи, хятад, польш хэлтэй.
Намтар
засварлахСургууль төгсөөд ЗХУ-аас БНХАУ-д суугаа Худалдааны төлөөлөгчийн газар, ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Олон улсын харилцааны хэлтэс, Гадаад хэргийн яамны төв аппарат, гадаад дахь ДТГ-т ажиллаж байсан.
- 1990—1992 онд ЗХУ-ын ГХЯ-ны Алс Дорнод, Энэтхэг-хятадын бүс нутгийн Удирдах газрын дарга.
- 1992—1996 онд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд.
- 1996—1999 онд ОХУ-ын ГХЯ-ны ТУХН-ын газрын 3 дугаар газрын захирал.
- 1999—2002 онд ОХУ-аас БНПольш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд.
- 2002—2005 онд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд.
- 2005—2013 онд ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд.
- 2013 оны 5 дугаар сараас ОХУ-аас БН Итали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд.
Эдийн засгийн ухааны доктор. 1992 онд Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд дипломат цол хүртсэн.
Гэр бүл
засварлахЭхнэр, хүү, охинтой.